Доналд Трамп Мүн Жэ Инийг Цагаан ордонд хүлээн авна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 05

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар энэ сарын 22-нд уулзах билээ. Доналд Трамп энэхүү уулзалтыг АНУ болон Өмнөд Солонгосын харилцааг илүү бат бөх болгоно гэж тодорхойлж буй. Хоёр улсын удирдагч нар Доналд Трамп, Ким Жон Ун нарын уулзалтын талаар хэлэлцэх аж.

Түүнчлэн Трамп, Мүн Жэ Ин нар саяхан болсон хоёр Солонгосын түүхэн дээд хэмжээний уулзалтын талаар ярилцах гэнэ. Харин АНУ болон Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт гурван долоо хоногийн дараа болох юм. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Доналд Трамп, Ким Жон Ун нарыг уулзалтаа хоёр Солонгосын түүхэн уулзалт болсон Панмунжомд хийхийг санал болгосон билээ.

Ким Чен Ын и Мун Чжэ Ин в начале переговоров в Пханмунджоме. 27 апреля

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top