УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 07

УИХ дахь МАН, АН-ын бүлэг даваа гариг бүр хуралдаж, энэ долоо хоногт  УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд бүлгүүд байр сууриа  нэгтгэдэг уламжлалтай билээ.

Үүний дагуу УИХ дахь АН-ын бүлэг яг одоо  хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар  Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” тогтоол, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.109) 2018 оны 05 сарын 07

МЁЭГ ШАЛГУУЛАХ ШОРОНД ШААР ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ БУС ИХ ХУРАЛИЙН ДАРГА ШТЭЭ ХҮЧИН ТАНХАЙ ХУЛГАЙГ ӨӨШХҮҮЛДЭГ ЯЛТАН ЭНХБОЛД

0  |  0
Зочин(59.153.113.109) 2018 оны 05 сарын 07

МЁЭГ ШАЛГУУЛАХ ШОРОНД ШААР ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ БУС ИХ ХУРАЛИЙН ДАРГА ШТЭЭ ХҮЧИН ТАНХАЙ ХУЛГАЙГ ӨӨШХҮҮЛДЭГ ЯЛТАН ЭНХБОЛД

0  |  0
Зол(59.153.113.109) 2018 оны 05 сарын 07

Энхболдыг шалгуулах ёстой шүү 60н тэрбум газар албан тушаалын наймаачин манан бүлэглэлийн гар хөл элбэгдоржийн хамсаатан маш НОТОЙ хулгайч баярын баруун гар

0  |  0
Top