Монгол руу “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины сүлжээнийхэн бараагаа шахдаг гэв үү

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 07

Одоогоос таван жилийн өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэгэн илтгэлдээ

"...ҮАБЗ-ийн ажлын албанаас гаргасан мэдээллээр өдгөө сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах хар тамхийг хэрэглэж буй хүмүүсийн тоо 16 мянгад хүрсэн байна. Энэ тоог та бүхэн сонсоод тийм их гэж үү хэмээн гайхаж байгаа байх. Олон улсын дүгнэлтээр нэг хэрэглэгчийн ард дунджаар дөрвөн хүн байдаг гэдэг. Тэгэхээр 16 мянгаа энэ дөрвөн далд хэрэглэгчээр үржүүлэхээр 64.000 гэсэн тоо харагдаж байна. Энэ бол манай улсын нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц том тоо. Үүнийг сонсоод бид цочирдохгүй, түгшүүр төрөхгүй байхын аргагүй байна..." хэмээн мэдэгдэж байлаа.

Бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц тооны хар тамхинаас хамааралтай хүмүүс та бидний дунд байна гэж бодохоор үнэхээр аймшигтай. Гэхдээ энд яригдаж байгаа 64 мянга гэх тоо таван жилийн өмнөх шүү. Харин одоо хэд болж нэмэгдсэнийг хэлэхэд бэрх. Ямартаа ч нэмэгдсэн. Үүнийг гэрчлэх тоо байна.

Хар тамхины хэрэг 68 хувиар өссөн дүн гарчээ

ЦЕГ-аас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийн дүн мэдээг гаргажээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 61 хэрэгт 130 хүнийг холбогдуулан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байна. Хамгийн аймшигтай нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогч насанд хүрээгүй хүүхдийн тоо өмнөх оноос хоёр дахин өссөн дүн гарчээ. Мөн энэ төрлийн гэмт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 68 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, хар тамхи хэоэглэгчдийн тоо өсөөд зогсоогүй насжилт улам залуужсаныг дээрх тоо баримт бэлхнээ гэрчилнэ.

Хар тамхичдад төрийн өршөөл байх ёсгүй

Монгол Улс хэдхэн жилийн өмнө хар тамхины тээвэрлэгч орон байсан бол өдгөө хэрэглэгч орны тоонд нэгэнт орчихоод байгааг албаныхан анхааруулсаар байна.             
Нөхцөл байдал нэгэнт ийм болчихсон байхад манай улсад хар тамхитай тэмцэх хатуу бодлого харамсалтай нь алга. 

Монгол Улс уг нь энэ төрлийн гэмт хэрэгтэй хатуу тэмцэх ёстойг үе, үеийн Ерөнхийлөгчөөсөө эхлээд л зарласан. Тэд “Монгол бол хар тамхитай холбоотой асуудал дээр чанга бодлоготой байх болно. Хар тамхи, мансууруулах бодисын талаар хоёр хөрш маань хатуу бодлого хэрэгжүүлдэг. Гэтэл бид зөөлөн бодлоготой байвал тэр аюул манайх руу “асгарч” орж ирнэ. Бид тэднээс илүү хатуу бодлого барих учиртай” гэж хууль тогтоогчид, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, нийт ард иргэдийнхээ өмнө ил тод ярьж л байсан. Харамсалтай нь өнөөдөр шүүхийнхэн, тэр дундаа давж заалдах болон хяналтын шатны шүүхээр энэ төрлийн хэргийг шийдсэн нь цөөн гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг тэр бүр шийдвэрлэхгүй байгаа юм.

Тухайлбал, олны анхаарал татаж, сүр дуулиан болсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир нарын гурван хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүх нэг бус удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Зөвхөн энэ хэргээр тогтохгүй өөр бусад хэргийг ч анхан, давах, хяналтын шатнаас дахин шалгуулахаар мөрдөн байцаах байгууллага руу шилжүүлж байгаа юм. Мөн хар тамхины хэрэгт удаа дараа холбогдоод байсан Г.Сарангэрэл гэх эмэгтэйг нэг бус удаа зөвхөн Зөрчлийн хуулиар л торгоод явуулдаг байсан нь нэгэнт илэрсэн. Мэдээж хуулийнхны ийм зөөлөн бодлого гэмт хэрэгтнүүдийг улам өөгшүүлсний тод жишээ бол дээр дурдсан Г.Сарангэрэл. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө хар тамхи хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан юм. Түүнчлэн зарим хэргийн холбогдогч нь давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргахгүй тохиолдол байдаг. Гэхдээ 100 гаруй хэргийн холбогдогч нараас ердөө тав нь ял шийтгэлтэй эвлэрэхгүй байна гэдэг хачирхалтай.

Эх сурвалжуудын мэдээлснээр Дээд шүүх болон давж заалдах шатны шүүхээс хар тамхитай холбоотой хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж буй үндэслэлийг нь цагдаа, прокурорын байгууллага биелүүлэх боломжгүй шахам. Манайхан ихэнхдээ өмнөд хөршид очиж “мөс” зөөж ирэх болсон. Шүүхүүдийн буцаадаг үндэслэл нь “хилийн чанадад байгаа “мөс” нийлүүлэгчийг нь олж ирсэн цагт хэргийг шийдвэрлэе” гэдэг аж. Манай хууль хяналтын байгууллага хилийн чанадад очоод байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй, хоёр хөрш иргэнээ манай талд өгөхгүй учраас биелүүлэх боломжгүй шахам зүйл бичиж шүүхээс хэрэг буцааж байгаа нь хар тамхины наймаачдын “толгойг илж” буй хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй.

Хамгийн гол нь хар тамхины асуудалд орж байгаа хүмүүсийн “толгойг илэх” тухай асуудал байхгүй. Донтсон нэрээр бусдыг уруу татаж байгаа бол гэмт хэрэгтэн гэсэн үг шүү дээ. Тэр тусмаа энэ төрлийн хэрэгт өршөөл байж болохгүй.

Тухайн хүн бөх, дуучин, мэргэлдэг гээд ямар ч хүн, хэний ч хүүхэд байж болно. Ийм хэрэгт холбогдсон л бол төрийн өршөөл байх ёсгүй. Хэрвээ хар тамхины хэрэгт хатуу бодлого тавихгүй энэ хэвээр явсаар байвал манай улсыг ямар бүрхэг ирээдүй хүлээж байгааг төсөөлөхөд ч бэрх.

Төр тэдний "Толгойг илээд" л байвал...

Хамгийн гол нь өнөөдөр хар тамхины дэлхий нийтийг хэрсэн сүлжээ Монголыг тойрон гараагүй, дайран орж ирчихээд байна. Манай улс руу Зүүн өмнөд Азийн “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины сүлжээнийхэн бараагаа шахдаг талаар нэг бус эх сурвалж мэдээлж байсан. Дэлхий дахинаа “Алтан гурвалжин”-гаас гадна “Алтан хавирган сар” (Афганистан, Пакистан, Иран), “Мөнгөн гурвалжин” (Колумб, Болив, Перу, Мексик), “Хар гурвалжин” (Нигер, Гана, Кени, Судан, Өмнөд Африк) гэсэн гэмт бүлэглэлүүд мансууруулах бодис дамжуулан худалддаг. Ази, Африкийг хэрсэн сүлжээнийнхэн Төв болон Зүүн өмнөд Азийн орнуудын иргэдийг хар тамхины хууль бус наймаанд элсүүлэх, татан оролцуулах, тээвэрлүүлэхдээ ашигладаг талаар НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба, АНУ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан судалж тогтоосон байдаг юм билээ. Бодит байдал ийм байхад хар тамхитай хатуу тэмцэх бодлого Монголын төрд дутагдаж байна. Төр тэдний "Толгойг илээд" л байвал тэр хэмжээгээр хар тамхичид олшроод байх бус уу.

С.Баяр

Эх сурвалж:Zindaa.mn


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХАР ГАХАЙ (202.179.27.179) 2018 оны 05 сарын 08

МОНГОЛД ХАР ТАМХИЙГ ХАДАГ ЯНДАР БОЛСОН ХАРАНГЫН ТАНГАД ЛАМ ЛХАГВАА ОРУУЛЖ ИРСНИЙГ МОНГОЛ МАРТАХГҮЙ.

0  |  0
MGL(112.72.14.205) 2018 оны 05 сарын 07

Har tamxiig ulsiig luivardaj bayjsan Luivarchdiin xuuxduud tataj bgaa uchraas Shuux uilchlexgui bgaa yum.Burhan gesgeej Ur xuuxdiig in Noxoin amidralaar amidruulj bgaa yum.Engiin ardiin xuuxded yun Har tamhi tatax Mongo box ve.

0  |  0
рр(122.201.20.190) 2018 оны 05 сарын 07

Хар тамхитай тамхигүй монгол хятадтай нөхөрлөөд дуусч байна даа

0  |  0
pe(202.131.233.214) 2018 оны 05 сарын 07

shuuhiinhen yagaad tolgoig ni ileed baidgiin bol. esvel uursduu har tamhi heregletsgeedeg yumuu

0  |  0
zochin(139.5.216.90) 2018 оны 05 сарын 07

Muu yumnii turuund manai darga nar baidag.Battulgiin huuhed har tamhinii heregt holbogdson yasan be.

0  |  0
Зочин(202.9.41.75) 2018 оны 05 сарын 07

Англи Гонконгийг хар тамхинд живүүлээд аргаа ядаад Хятад өгсөн юм шүү дээ. Гадны улсуудын санаатай үйл ажиллагаа байдаг. Монголчууд тийм их хар тамхи авдаг баян иргэдтэй биш.

0  |  0
Gungaa (202.179.25.169) 2018 оны 05 сарын 07

Argaguidee Odoo tomchuud deedsiin huuhduud bugd tataal sorool yavj bga suragtai baisan hun amitan uhee bizdee! Elbegdorj uug ni anh har tamhitai dain ehluulsan odoo temtseh hungui bolchihoor 68%-r ehsene shdee

0  |  0
Зоч(139.5.218.224) 2018 оны 05 сарын 07

Татвар гуйцэд авах хэрэгтэй гишуун гишуун байсан гээд хаацайлаад байдаг бас л негее еерсдийнхее баталсан хуулиа еерсдее зерчеед л

0  |  0
Top