АН-ын бүлэг хүүхдийн мөнгийг 100 хувь олгох анхны байр сууриа хэвээр хадгална гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 07

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр  ээлжит хуралдаанаа хийж,   үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн эхний асуудал энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар гишүүдийнхээ байр суурийг сонсов.

Тухайлбал,  Хөрөнгө оруулалтын банкны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг энэ долоо хоногт чуулганы  нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх  учир  Ажлын хэсгийн ахлахч З.Нарантуяагийн мэдээллийг сонслоо. Түүнчлэн  Монгол хүүхэд бүхэнд хүүхдийн мөнгөний тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай  УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсантай холбоотойгоор тус намын гишүүд байр сууриа солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт УИХ Засгийн газраас өргөн  мэдүүлсэн хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт 100 хувь хүүхдийн мөнгийг олгох  тухай тухай тогтоолын төслүүдийг  хамтад нь хэлэлцэх асуудлыг дэмжин ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг байгуулагдсантай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд  хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох анхны байр сууриа хэвээр хадгална гэдэгт санал нэгдлээ.

-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн асуудлаар санал солилцов-

 УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнгөрсөн 7 хоногт намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооны залуустай уулзаж санал бодлыг нь сонссон бол энэ удаагийн бүлгийн хуралдаанаар нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөөлөгчид болон түүний ажлын албанынхантай уулзлаа.  Уулзалтаар УИХ –аар хэлэлцэж буй Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор санал солилцов. Уг хуулийн төслийг УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Нийслэлийн Ардчилсан намын бүлэг хамтран  хотын хууль эрхзүйн орчноор мэргэшсэн эрдэмтэн судлаачид бусад хүмүүсийн хэлэлцүүлэг уулзалтуудыг зохион байгуулж  санал бодлыг нь сонсч  байсан. Энэ удаад  ч мөн цаашид хотын асуудал, дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдийн тухайд эрхзүйн ямар орчинг тус хуулийн төсөл хэлэлцэгдэж байх үед бүрдүүлэх нь зохимжтой  байх талаар хэлэлцлээ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.229.121.171) 2018 оны 05 сарын 07

Н. Алтанхуяагийн засгийн газрыг 4 жил ажиллуулсан бол харин ч гайгүй байх байсан С. Эрдэнэ н. Эрдэнэбат 2 өөрсдөө албан тушаалд очиж байвал Улс эх орны хөгжил ард түмний амьдрал сонин биш байсан байх. Н. Алтанхуяаг бол аж ахуй мэддэг Ерөнхий сайд байсан.

0  |  0
Zochin(103.229.121.171) 2018 оны 05 сарын 07

Та нар засаг бариж байхдаа хэдэн хуьд нь олгож байсан юм 40% олгож байсан харин У. Хүрэлсүхийн засгийн газар 80% болгож байгаа нь сайшаалтай юм биш үү.С. Эрдэнэ н. Эрдэнэбат н. Пүрэвдорж та хэдийн хүүхэд хүүхэдийн чинь хүүхэдүүд 20 мянган төгрөг тоож авах ч үгүй ш дээ ингэж улс төр хийхээ болиж үз Танай нам засаглаж байхдаа зурагт хөргөгчтэй айлын хүүхэдэд мөнгө өгөхгүй гэж л байсан сонгуулийн өмнө бүх хүүхэдэд өгнө гээд л улс төхжиж эхэлсэн Өмнөх 4 жил энэ Улсаа та нар дампууруулж орхиогүй бол бүх хүүхэдэд 20 мянга битгий хэл 100 мянгийг ч өгөх боломж байсан байх.

0  |  0
zochin(122.201.21.69) 2018 оны 05 сарын 07

Erhkiin amijirgaanii tubshin togtoono gej hsal hkudlaa been khuuramch zyil hkiij duraaraa hkasch 17 nastai baikhad ni hkasaad odoo buur 18 hkursen geed egehkgyi bna, AN ehkleed ter sudalgaagaa zeb l ybuulbal steerne

0  |  0
Zochin(59.153.114.127) 2018 оны 05 сарын 07

huuhdiin mungee 100% egvel zugeersen, , hedee hotgui huleelt uusgeed ,huuhdiin munge yaduu humuust nemertei baigaa ny oilgomjtoi, busad huuhduud hurimtlaltai bolj yagaad bolohgui yum be

0  |  0
Top