”Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд нэгэн дээвэр дор чууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 07

 Хүүхэд багачуудын нөхөрлөлийн хотхон, хүүхдийн гүрэнт улс хэмээн олноо алдаршсан Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" Цогцолбор үүсэн байгуулагдсаныхаа түүхт 40 жилийн ойн босгон дээр “Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд үе үеийн бүлгийн удирдагчид , рок, поп оддын хамтарсан хандивын тоглолтоо UB паласын концертын их танхимд өнгөрөгч амралтын  өдөр амжилттайгаар зохион байгууллаа

. Танхим дүүрэн халуун дулаан сэтгэлээр бялхсан үзэгчидтэй, Найрамдлаа дэмжсэн, Найрамдалдаа хайртай, хүүхэд багачуудын сайн сайхны төлөө харамгүй сэтгэлээ зориулсан олон урлаг соёлын алдартнуудтай гурван цагийн турш үргэлжилсэн гайхалтай тоглолт боллоо.

100 гаруй үе үеийн бүлгийн удирдагчид, 40 гаруй уран бүтээлчид, хамтлаг дуучид оролцсон тус тоглолтын орлого хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн шинэчлэл, хүүхдийн амрах орчинг сайжруулахад зориулагдах аж.


 

 

 

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top