Энэхүү зураг дээр Адольф Гитлер рүү харан инээж байгаа цайвар үстэй охин жинхэнэ ари үндэстэн шиг харагдаж байгаа юм. Гитлер охинд цагаан уул цэцэг бэлэглэж, амттанаар дайлж, охин түүнд оймс нэхэж өгдөг байжээ. Энэхүү жаргалтай мөчүүд охиныг еврей үндэстэн гэдгийг нь Гитлер мэдэх хүртэл үргэлжилсэн байна.
Эмч Бернард Нинау 1926 оны хоёрдугаар сарын 29-нд нас баржээ. Үүнээс хоёр сарын дараа түүний эхнэр Каролина маш хөөрхөн охин төрүүлжээ. Аавынх нь нэрийг хүндэтгэн түүнд Бернардина гэх нэрийг өгсөн нь хожмоо Бернели, Берни болжээ. Эмчийг нас барсны дараа бэлэвсэн эхнэр Каролина нь охиноо аван Дортмундаас явж Мюнхенд эцэг эх дээрээ ирж, тэндээ байшин худалдаж авсан байна.
Еврейчүүдмйг хоморголон устгах ажиллагаа бүр 1933 онд эхэлсэн тул өөрсөд дээр нь ирэх аюулыг өдрөөр тоолох хүртэл ойртсон байлаа. Еврейчүүдийг соёлын болон улс орны бүхий л амьдралаас салган тусгаарлаж байв. 1933 оны эхээр Германд 450 мянга орчим еврей үндэстэн амьдарч байжээ. Энэ үед Каролина гэр бүлээ аврахын тулд нэгэн зоримог алхам хийжээ. Тэрээр Гитлер охиныг нь олж хараасай гэж хүссэн байна. Охин нь фюрертэй нэг өдөр төрсөн гэж мэдэх юм бол түүний сэтгэл хөдөлж магадгүй гэж боджээ. Хэрвээ ингэж чадвал Нинаугийн гэр бүлийнхэн нацистуудын онцгой анхааралд орно гэж үзсэн байна.
Мюнхений гудамжинд еврей зохиолчдын номыг шатааж байхад Каролина охинтойгоо хамт Баварын Альпийг зорьж, фюрер Бергхофын тансаг харшийн ойролцоо иржээ. Адольф Гитлерийн төрсөн өдөр болохын өмнө Каролина охиноо ирээдүйн ивээн тэтгэгчтэйгээ уулзаг гэсэн итгэл найдвар тээж тансаг харш руу явуулсан.
Хамгийн гайхалтай нь Каролинагийн заль амжилт олж, 44 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр очсон Гитлерийг угтсан ёслолын хувцастай хүүхдүүдийн цувааны эхний эгнээнд инээмсэглэн зогсоо шаргал үстэй Бернели охин дээр түүний харц тусчээ. Гитлерийн нүдэнд тэр охин ари үндэстний гоо үзэсгэлэн, эрүүл энхийн охин тэнгэр болон харагдсан байна. Тэрээр Бернелиг ээжтэй нь хамт гэртээ урьж, охин түүнтэй нэг өдөр төрсөн гэж мэдээд их хэмжээний бэлэг өгч эхэлжээ. Гитлер Бернели охиныг өөрийг нь байх үед гэртээ ямар ч зөвшөөрөлгүйгээр оруулж байхыг хамгаалагч нартаа даалгасан байна.
Бяцхан охин, Гитлер хоёрын зураг сонинуудад гарч эхлэв. Тэд хамтдаа гудамжаар зугаалж, элдвийг ярилцаж, охин Гитлерийн тоглоом наргианд инээж, Гитлер бяцхан Бернид хүүхэлдэй бэлэглэж, охин баярласнаа илэрхийлж Гитлер ахыгаа үнсэх болсон байна. Охины ээж Каролинаг ч анхааралгүй орхисонгүй. Түүнд тухайн үедээ маш ихэд тооцогдох тэтгэмж тогтоожээ.
Харин Берни Гитлертэй хамт илүү их цагаар байх болж, зурагаа авахуулсны дараа охин Гитлерт цагаан уул цэцэгс наасан фото карт илгээх болжээ. Гитлер "Миний эрхэм Роза /охины бас нэг нэр нь/ Нинауд. Мюнхен, 1933 оны зургадугаар сарын 16, Адольф Гитлер" гэж бичдэг байв. "Жижигхэн Бернели гэж Гитлер түүнийг нэрлэдэг, хайрлаж өхөөрддөг байсан. Би тэдний зургийг олон удаа авч байсан" гэж Гитлерийн хувийн зурагчин Хофман бичсэн байдаг.
Харин энэ бол Бернигийн нагац ахдаа бичсэн захидал:
"Мюнхен, 1936 оны есдүгээр сарын 27.
Эрхэм ах Брюкнер! Өнөөдөр надад танд хэлэхийг хүссэн олон мэдээ байна. Бид баяраар Оберзальцберг рүү явсан. Би хоёр удаа эрхэм ах Гитлерийгээ харж чадлаа. Та тэнд байгаагүй нь харамсалтай. Би Гитлерт Зул сараар өгөх бэлэг бэлдэж байгаа. Өмнөх Зул сараар би түүнд оймс нэхэж өгсөн. Түүнд таарсан эсэхийг нь асуухад тэр "тийм ээ" гэж хэлсэн. Энэ жил би түүнд маш сайн ноосоор оймс нэхэж өгнө. Ээж надад зөвхөн өсгийг нь оёход л тусална. Маш дулаахан оймс байх болно. Гитлер байнга ийш тийшээ явдаг болохоор ханиад битгий хүрээсэй гэж хүсч байна. Ээж мэнд дамжуулж байна. Үнсье, таны Бернели"
Гэвч бүх нууц ил болдог жамаар охины гарал үүсэл нь ил болжээ. Бернелигийн гарал үүслийн талаар анх Гитлерийн Мефистофель хэмээн нэрлэгддэг Мартин Борман мэдсэн байна. Тэрээр Каролина болон түүний охиныг Гитлерийн харшид ирэхийг хоригложээ. Мартин Борман энэ талаар Гитлерт мэдэгдэхийг хүсээгүй ч үнэнийг үүрд нуух боломжгүй байлаа. Хофманы фюрертээ зориулж хадгалж байсан альбомон дахь зураг бүх зүйлийг илчилжээ. Хофманы баталж байгаагаар Гитлер Борманд их уурлаж, тайван байдлыг нь алдагдуулж, хүүхдийг тийнхүү матсан нь зохисгүй зүйл гэжээ. Гэхдээ Гитлер охины зургийг Хофманы номонд хэвээр нь үлдээсэн байна.
Гитлер Бернелид их татагдсан байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Гитлер охинд сайн хандсан хэвээр байсан учир хэсэг хугацаанд түүнийг харшдаа хүлээж авч байсан гэх мэдээлэл байдаг. 1938 онд үзэсгэлэнт охиныг болон түүний ээжийг Гитлерийн харшид очихыг хоригложээ.
Хэдий ийм зүйл болсон ч бяцхан еврей охин үүргээ биелүүлсэн байна. Тэдний гэр бүлийг оролдоогүй, Бухенвальд руу ч, Освенцим руу ч цөлсөнгүй. Охин 1943 онд 17 настайдаа нуруу нугасны полиомиелит өвчнөөр хорвоог орхижээ. Хатагтай Нинау өөрийн охин, Хофман, тэр ч бүү хэл Гитлерийг нас барсны дараа Дахаугийн ойролцоох ахмад настны асрамжийн газарт 1962 онд нас барсан юм.
"Cosmo.ru" сайтаас орчуулав.
О.Саша
Сэтгэгдэл ( 6 )
Танихгүй хүн жаахан хүүхдийг өхөөрдөөд үнсэж яагаад болохгүй гэж. Харин хувцасны хувьд үндэсний хувцсаа өмсчээ. Манайхаар бол тэрлэг гэсэн үг.
Хөөрхөн охин байна, хайр булаам. Гитлер угаасаа шаргал үстэй хүүхнүүдэд дуртай байсан гэдэг.
uhernuudee buh ymiig materiallag talaas ni bitgii har.germanii haan.bileg temdeg ni bolj baisan hund sahiusan tengert durlaj yagad bolohgui gej.herveee oilgohgui bol tarhinii turaltai gej bod uuriiguu.nom unsh.songodog hugjim sons.
гитлер насанд хүрээгүй охиныг садар самуунд татсан хэргээр хуулийн өмнө очих естой хүн байж дээ, танихгүй хүн жаахан охиныг үнсэж ч болохгүй ш дээ. Бас гитлерийг ямар талаас нь сурталчилаад байна, ялалтын баярын өмнө....???
Охин яагаад аяга угаагчийн хувцас өмсөөд байна.
Ямар ч гэсэн Гитлер могойн эрээн гаднаа гэдгийг ойлгожээ.