Та ихэр хүүхэдтэй болмоор байна уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 08

Техник технологи өндөр хөгжсөн энэ үед эхийн хэвлийд буй ургийг эхогоор харах боломжтой болсон билээ. Тэгвэл гурван ихэр хүүхдийг эхогоор үзэхэд ингэж харагддаг гэнэ.

Та юуг анхаарах ёстой вэ?

Сүүлийн үед ихэр хүүхдийн төрөлт улам нэмэгдэх болсон. Дээр үед ихэр хүүхэд төрнө гэдэг ид шид, гайхамшиг мэт ховор үзэгдэл байсан бол одоо хос хувцастай, усны дусал шиг ижилхэн хүүхдүүд гүйлдэх нь харьцангуй түгээмэл харагдах болжээ. АНУ-д л гэхэд 100 хүүхэд тутмын 3 нь хоёр болон түүнээс дээш тооны ихэр төрж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр ихэр хүүхэд төрөх магадлал 50 хувиар, гурав болон түүнээс дээш ихэр төрөх магадлал өмнөхөөс даруй 400 хувиар өссөн байна.

Үүнд юу нөлөөлсөн юм бол?

Нас.

Эмэгтэйчүүд карьерыг гэр бүлээс түрүүнд тавих болсноор хожуу төрөлт нэмэгдсэн нь ихэр төрөлт ихсэх нэгэн сонирхолтой шалтгаан болжээ. Учир нь 35-аас дээш насны эмэгтэйчүүд овуляцийнхаа үеэр нэгээс дээш өндгөн эс ялгаруулах чадвар өндөртэй байдаг юм. Мөн үр шилжүүлэн суулгалтын тоо олширсон нь ч бас ихэр хүүхдийн магадлалыг нэмэгдүүлж байгаа.

Үргүйдлийн эсрэг эмчилгээ.

Сүүлийн үед үр тогтоох арга барилууд илүү нарийн хөгжиж, хэт олон тооны ихэр тогтохоос сэргийлдэг болсон. Гэхдээ овуляцийг дэмжих эсвэл нэгээс олон тооны үр хөврөл шилжүүлэн суулгах аргуудыг хэрэглэснээр нь ихэр хүүхэд тогтох магадлалтай хэвээр байгаа.

Илүүдэл жин.

Зарим эмч судлаач нар ихэр төрөлт олширсныг илүүдэл жинтэй ээжүүд олширсонтой холбон тайлбарлаж байгаа нь бүр ч сонирхолтой. Биеийн жингийн индекс нь 30-аас дээш үзүүлэлттэй ээжүүд хоёр өндгөн эсийн/дизиготик ихэр хүүхэд олох магадлал өндөртэй ажээ.

Ээжийн хэмжээ.

Том, өндөр биетэй эмэгтэйчүүд жижиг биетэй эмэгтэйчүүдтэй харьцуулахад ихэр хүүхэд олох магадлал арай илүү байдаг. Гэхдээ ээжийн биеийн хэмжээ, ихэрлэх магадлалын хоорондын холбоо маш бага учраас энэ хүчин зүйл тийм ч чухал биш.

Удам.

Танай талд хоёр өндгөн эсийн, хоорондоо өөр төрхтэй ихрийн удам бий юу? Эсвэл чи өөрөө ч бас хоёр эсийн ихрийн нэг үү? Тэгвэл чиний ихэр хүүхэдтэй болох магадлал дунджаас арай илүү. Мөн өмнө нь нэг удаа ихэрлэж байсан бол дараагийн удаад ч дахих магадлал өндөртэй юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top