Европын холбооны хууль сахиулах байгууллагууд Нэмэгдсэн Өртгийн албан татварын (НӨАТ) залилангийн хэрэгт холбогдуулан Европ даяар 58 сэжигтнийг баривчилж, олон тооны машин, бичиг баримт болон 477,000 ам.доллар хураан авчээ. Энэхүү залилангийн улмаас Европын холбооны эдийн засаг 70 сая ам.долларын алдагдал хүлээсэн юм.
Епропол, Еврожаст болон бусад олон улс хамтран Бельги, Герман, Португал, Испани улсуудаас сэжигтнүүдийг баривчилсан бөгөөд хэдэн зуун барилга, орон сууцанд нэгжлэг хийжээ. Энэхүү НӨАТ-ын залилан болон мөнгө угаах хэргийн тухай мэдээлэл анх 2015 онд Испанийн цагдаагийн газарт ирснээс хойш мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Гэмт хэргийн бүлэглэл нь цахилгаан барааг худалдаж аван эсвэл худалдаж авах гэж буй мэт дүр үзүүлэн тэдгээр бараануудаа онлайнаар зарж байжээ. Энэхүү схемийн гол бай нь хувь хүмүүс болон Европ даяарх олон компани байсан байна.
Испанийн иргэн аав, хүү хоёр энэхүү бүлэглэлийг 9 жилийн турш ажиллуулж байсан бөгөөд Португал, Итали, Герман, Испанийн иргэдийг сүлжээндээ нэгтгэсэн аж. Тус бүлэглэл нь үйл ажиллагаагаа Европын холбоо болон Америкийн Нэгдсэн Улс дахь олон арван нууц компаниар дамжуулан явуулж байжээ.
Еврожастын мэдээлснээр “Гэмт хэрэгтнүүд нь Испани улсад НӨАТ төлөхөөс зайлсхийж чадаж байсан төдийгүй бусад улсуудад байгуулсан компаниудаараа дамжуулан НӨАТ-ын буцаан олголт авч байсан” байна. Мөн тэд НӨАТ-ын залилан үйлдэхийн тулд цахилгаан бараа болон тансаг машинуудын үнийг буулгаж бичин хуурамч нэхэмжлэл үйлдэх үйлдвэрлэлийн төвтэй болох нь тогтоогджээ. Европолоос тус бүлэглэл өнгөрсөн 3 жилийн дотор 300 орчим сая долларын хуурамч нэхэмжлэл үйлдсэн хэмээн мэдэгдсэн байна. Хууль бус замаар олсон мөнгө нь нууц компаниуд болон Болгар, Унгарын банкны данснуудаар дамжисны эцэст Итали, Испани, АНУ-д үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, үнэтэй машинуудад зарцуулагддаг байжээ.
ШРИЛАНКЫН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫГ БАРИВЧИЛЖЭЭ
Шриланк Улсын Авлигатай тэмцэх газар Ерөнхийлөгч Майтрипала Сирисенагийн Тамгын газрын дарга болон өөр нэгэн төрийн өндөр албан тушаалтныг авлига авсан хэрэгт сэжиглэн баривчиллаа. Тэднийг Шриланкийн нийслэл Коломбогийн нэгэн зочид буудлын машины зогсоолд Энэтхэгийн нэгэн хөрөнгө оруулагчаас газар шилжүүлсний оронд 20 сая рупи буюу 127.000 ам.доллар авлигад авч байхад нь баривчилсан байна.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )