Д.Трамп Ким Жон Унтай хаана уулзахаа гурав хоногийн дотор зарлана

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 10

 АНУ болон Хойд Солонгосын Ерөнхийлөгч нарын анхны дээд хэмжээний уулзалт саяхан хоёр Солонгосын удирдагчдын түүхэн дээд хэмжээний уулзалт болсон Панмунжомд болно гэсэн мэдээлэл байсан. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Ким Жон Ун бид хоёрын уулзалт хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүс болох Панмунжомд болохгүй” гэж мэдэгджээ. Д.Трамп өчигдөр Засгийн газрын хуралдааны үеэр сэтгүүлч нарт мэдээлэл өгөхдөө ийнхүү хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Хойд Солонгосын удирдагчтай хаана, хэзээ уулзахаа ойрын гурав хоногийн дотор зарлах аж. Тэдний анхны дээд хэмжээний уулзалт болоход хоёр долоо хоног үлдээд байгаа гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Харин хаана уулзах нь олон улсын анхаарлын төвд байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ болон Хойд Солонгосын удирдагч нарт Панмунжомд уулзах санал тавьсан билээ. Тэгвэл Доналд Трамп Ким Жон Унтай уулзахад тохиромжтой газруудаар АНУ-ын нийслэл Вашингтон хот, Женев, Бээжин, Өмнөд Солонгосын Жэжү арал, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Москва, Стокхолм хотуудыг нэрлэсэн гэх албан бус мэдээлэл бий.

Ким Жон Ун, Доналд Трамп нарын уулзалт хаана болохыг АНУ-ын Тагнуулын төв газар эцэслэн шийдвэрлэнэ. Тагнуулын төв газрын сүүлийн мэдээллээр хоёр улсын удирдагчийн түүхэн уулзалт гуравдагч оронд болох нь тодорхой байгаа аж.

О.Чанцаа 

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(180.149.78.75) 2018 оны 05 сарын 11

Монголд уулзвал тэдэнд л сайншдээ???...

0  |  0
Бат(202.179.25.217) 2018 оны 05 сарын 10

Заа яахав ээ уулзана л биз Заа мэдэхгүй ээ хаа нэг газар сонгоно л биз хаха

0  |  0
bi(202.21.106.110) 2018 оны 05 сарын 10

Mongold irj chadahgui bol hohi n

0  |  0
о(202.131.229.34) 2018 оны 05 сарын 10

Улаанбаатарт ирээ

0  |  0
ХААНА Ч ЯАДАГ ЮМ(182.160.4.82) 2018 оны 05 сарын 10

МОНГОЛД ГАНЦ ХУДАГТ УУЛЗАЦГАА

0  |  0
Top