Үүлэнд зориудаар нөлөөлж, бороо орууллаа

Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ хавар хур бороо оролгүй хуурайших төлөвтэй байгаа. Тиймээс хээрийн гал түймрээс сэргийлэх, өвс ургамлын гарцыг сайжруулах зорилгоор энэ сарын 9-нд үүлэнд зориудаар нөлөөлсөн байна. Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас дээрх ажлыг хийснээр долоон сумын нутаг дэвсгэрийг хамран бороо оржээ.

Тодруулбал, УЦУОШГ-ын хоёр бригад гарч, Түмэнцогт суманд гурав, Баруун-Урт сумын нутаг Тал булаг гэх газарт хоёр пуужин тус тус харважээ. Энэ нь 2018 онд үүлэнд зориудаар нөлөөлж буй анхны тохиолдол бөгөөд
үүлэнд нөлөөлөх ажил амжилттай болж, ихэнх сумдыг хамарсан зөөлөн бороо өдрийн 14.00 цагаас хойш орж өчигдрийн 21.00 цаг орчмыг хүртэл үргэлжлээд зогссон байна.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page