Экс Ерөнхий сайдууд шоронгоос суллагдахаар болов

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 10

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр  Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг шийдэх шүүх хурал үргэлжилж байна.

Шүүх бүрэлдэхүүн эхний шийдвэрээ гаргаж, Ч.Сайханбилэгийг батлан даалтад гаргаж, гадуур байцаахаар боллоо. Мөн Ерөнхий сайд асан С.Баярыг ч батлан даалтад гаргах нь тодорхой болов.

Шүүх хуралд тэд ШШГЕГ-ын хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцож байгаа юм.

Ингээд шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээлэл: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг анх 2018 оны 04 сарын 11-ний өдөр ирүүлснийг хүлээн авч:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг тус бүр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг өнөөдөр буюу 2018.05.10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.

-Ч.Сайханбилэгт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

-С.Баярт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Шүүх хуралдаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нар нь цагдан хорих 461-р ангиас Онлайнаар шууд холбогдож оролцсон болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.26) 2018 оны 05 сарын 10

Саарал ордон дүүрэн авилгалч хулгайч дээоэмчин *** эрүүгийн хэрэгтнээр язганаж байна . Бид юу ч ярьсан тэдний чихэнд очоод л ойно . Бид тэдний өтөлж үхэхийг хүлээн залгамж халааг нь гаргахгүй байх хэрэгтэй .

0  |  0
Zorro(107.77.111.130) 2018 оны 05 сарын 10

Манай ерөнхийлөгч өөрөө авилгалын эгнээнд байдаг болохоор энэ хүмүүсийг ингэх нь ойлгомжтой. Өөрөө өөрийнхөө арын баталгааг хийх ёстой. Элбэгдоржийг хар. Тэр хэзээ ч

0  |  0
zochin(202.179.24.12) 2018 оны 05 сарын 10

edgeer chumuus ajilaa chiij ybaad chorond oroch n chaichaach um dee, OT tosliig chodolgodog n zov,olon mongolchuud ajillasaa baigaa, gaduur chalgaad baichaaj bolnoo

0  |  0
зочин(66.181.161.81) 2018 оны 05 сарын 10

Сайханбэлг гонгшигноиж уйлагнасаөр гарчбайга юмуу баян мөнгөөр гарч бнуу.Хууль .үнэн шцдарга.шүүх байна уу.ажлаа хийж буй албан хаагчид гэж бнуу.хүмүүс чинь энэ улсын тоглоом.шоглоом болоод бнуу.бүх хүнээ барьж нэг. Тавьж нэг.хэрэг хийсэн.хийгээгүйг.ялгаж салгаж.чадахаа өнгөрсөн юмуу.

0  |  0
Зочин(202.21.106.155) 2018 оны 05 сарын 10

Энэ мафийн бүлэглэлийг иймэрхүү аргаар шийдэж чадахгүй.

0  |  0
зочин(202.179.26.94) 2018 оны 05 сарын 10

МАН, АН-уудад Итгэх итгэл улам л буурч байна дөө, Дандаа Гэмт хэрэгтэнгүүдээ Өмгөөлж хамгаалдаг УИХ, МАН, АН, Шүүх, Хамсаатан ЦЭлбэгдорж, МЭнхболд , эдгээр Нөхдүүд Монголын нэгэн үеийн Түүхэнд Хараар бичигдэж үлдэх нь лав,

0  |  0
Од(64.119.21.77) 2018 оны 05 сарын 10

Гэмт хэрэгтнүүдийг хаацайлагч зөвхөн хахуулиар тэжээгдээд гэдэс хагарах гэж байгаа шүүх прокурорыг шинэчлээгүй цагт ямарч гоё сайхан юм яриад хэрэггүй!!!

0  |  0
Зочин(202.5.202.130) 2018 оны 05 сарын 10

ЭНЭ ЖҮЖИГ ЦААШДАА Ч 100 ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ, ҮНЭН ШУДАРГА ЗҮЙЛИЙГ ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ АРД ТҮМЭН МИНЬ.

0  |  0
Зочин(202.70.40.230) 2018 оны 05 сарын 10

Монголын шүүхийг Олон улсын шүүхэд өгөх цаг болжээ...

0  |  0
иргэн(202.179.26.94) 2018 оны 05 сарын 10

Гэмт хэрэгтэнгүүд ээ Дээдэлсэн Төр, Ялзарсан Шүүх, МАН, АН, Гэмт бүлэглэл,

0  |  0
BOLD(182.160.35.116) 2018 оны 05 сарын 10

JUJIG YM DUU

0  |  0
Зоч(139.5.218.224) 2018 оны 05 сарын 10

Луйварчид гэдгийг олон удаа бичиж байгааг олон ч удаа уншлаа тёргуй монгол луйварчид авилгачидынхаа емне хучгуй тёртэй гэдгээр харахаар шударга ес гэдэг уг терд хэрэггуй хоосон уг болоод байгааг ойлгох шиг

0  |  0
erka(182.160.1.160) 2018 оны 05 сарын 10

oo uhsen hoinoo odoo ongorlooldo ugsen huibaldaad ymarch hereg hiigeegui bolnoo engiin irged bolhoor gemt heregten bolood baidag ene darga nar bolhoor tsairah um bnalda mongold shuuh geed heregui baahan humuus tsalin abaad baidagaa bolio

0  |  0
иргэн(202.179.26.94) 2018 оны 05 сарын 10

Шүүх МАН, АН Ард иргэдээ Доромжлон тохуурхаж, Хуурч Гэмт хэрэгтэнгүүдээ Сулалаа , Энэ бол ЦЭлбэгдорж ,МЭнхболд 2 -ын Даалгавараар хийгдэж буй Жүжиг

0  |  0
Зочин(150.129.143.26) 2018 оны 05 сарын 10

Дандаа буруу юм хийдэг тэр төр гэдэг хүнийг ганц ч болтугай харах юмсан .

0  |  0
Tsogoo(112.72.11.123) 2018 оны 05 сарын 10

Erguu lalar mongolzuud ingeed soloirood baidi naad 2 olni buudan alaazee hoorhi mongolzuud hujaa yaj bna buudan horooj baihad arai dendnee mongo idsen lalruudig orshoolgui ustaga

0  |  0
Zczc(66.181.161.121) 2018 оны 05 сарын 10

Yaduust hatuu bayn hulgaich nart yaj ch chadahgui bn gj harj bn

0  |  0
Зочин(150.129.143.26) 2018 оны 05 сарын 10

Ялаа эдлээд гарчихаж байгаа нь энэ үү ?

0  |  0
Зочин(103.26.194.1) 2018 оны 05 сарын 10

Аргаа барсан монгол төр юу ч гэхэв дээ Үнэн өрөвдөлтэй авилгаа авахын тулд хэдэн хоног хорино өгсөн бол мултраа

0  |  0
Mgl(66.181.161.103) 2018 оны 05 сарын 10

Nowshnuud uneheer chadjiin te

0  |  0
зочин(202.179.26.94) 2018 оны 05 сарын 10

Шүүхийн Дампуурал, Мафжсан Төр,

0  |  0
Top