Эцэг эхээ алдсан 9 өнчин хүүхэд хоёр өрөө байртай болжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 7-10-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллахдаа аав, ээж нь автын ослоор өөд болсон эгч, дүү есөн охинд хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ. Өнчин охидыг нагац эгч нь харж, ханддаг байсан аж. Тэд орон байр хүсэж аймгийнхаа Засаг даргын тамгын газарт хандсан байна. Энэ асуудал өмнө нь Засгийн газрын түвшинд яригдсан бөгөөд хүүхдүүдийн орон сууцны асуудлыг шийдэж өгөх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгснөөр аймгийн ЗДТГ-аас хоёр өрөө орон сууц бэлэглэхээр болж, Ерөнхий сайдыг тус аймагт ажиллах үеэр түлхүүрийг нь гардуулжээ.

 

А.Түвшин

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

зочин [ 202.9.47.177 ]      |     2018 оны 5-р сарын 10 -нд, 11:45 минутанд

зөв эцэг эхгүй хэцүү байдаг байх. хүүхдүүдэд аз жаргал эрүүл энхийг хүсье.

Зочин [ 103.26.195.250 ]      |     2018 оны 5-р сарын 10 -нд, 11:11 минутанд

Ашгүй дээ охидууд минь. Хүрэлсүх очоогүй бол засаг дарга нь ч тийм хурдан шийдэж өгөхгүй, хүнд суртлаа гаргах байсан биз.

Go to top of page