Э.Бат-Үүлийн оролцсон ”бийлэгжүү” жагсаал

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 11

“Гэр хороолол хөдөлгөөн”-өөс нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцрохыг шаардан Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.  Өнгөрөгч гуравдугаар сарын 9-нд “Эсэргүүцэж байна” жагсаал зохион байгуулж, нийслэлийн Засаг дарга С.Батболдод гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх, хотын захиргааг Сонгино хайрхан дүүрэг рүү нүүлгэх шийдвэрийг хэвээр үлдээх, газрыг нь орон сууцны зээлийн урьдчилгаа 30 хувьд авч байгаагаа зогсоох зэрэг найман шаардлага хүргүүлж байсан юм. 

Нийслэлийн удирдлагаас ирүүлсэн хариу тайлбарыг хангалтгүй гэж дахин жагсаж буй нь энэ. Жагсагчдыг дэмжиж хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл иржээ. Жагсаалын нэг онцлог нь их зохион байгуулалттай,төлөвлөсөн, жагсагчид улаан өнгийн майхнаар жигдэрч “бийлэгжүү” байсанд оршино. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга байхдаа эхлүүлсэн ч сайтар тооцоо, судалгаа хийгээгүйн улмаас өнөөдөр мухардалд орсон. Түүнийг хүүгийнхээ “Гранд лайн” компанид 5.1 тэрбум төгрөгийн барилгын тендер авч өгсөн гэдэг ч Э.Бат-Үүл үгүйсгэсээр ирсэн юм. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудал л даа. Гэр хорооллын дахин төлөвлөлт яригдах бүрд Э.Чулуудайн таван тэрбумын асуудал сөхөгдөж Үүл Баатарын сэтгэлийг эмзэглүүлдэг байж мэдэх юм. Жагсаалд оролцсон талаараа Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 104 тэрбум төгрөгийг үр ашигтай зарцуулсан эсэхийг иргэд мэднэ. Өөрсдөө юм хийхгүй байж, эхлүүлсэн ажил зогсоогоод ийм зүйл ярихаасаа ичих хэрэгтэй. С.Батболд миний эхлүүлсэн бүх ажлыг үргэлжлүүлнэ гэж хэлсэн” хэмээн байр сууриа илэрхийллээ.  

 А.Эрдэнэ 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Булган(103.229.122.105) 2018 оны 05 сарын 11

Булганыг байцаалт өгөөд эхлэхээр сөрсөн улстөр хийж байгаа ухаантай л юмуу даа.

0  |  0
Иргэн(180.149.78.75) 2018 оны 05 сарын 11

Батүүл өвөө одоо гэртээ сайхан амараачээ???... Өнгөрсөн 4-н жил чамайг их л таргалуулсандаа бид????.... Одоо С.Зоригийн хэрэг алсуур өнгөрөөсэй гэж бодоод л сууж байвал сайнсандаа???... Эсвэл өөр дээрх галаа багач гэсэн зайлуулах оролдлого хийгээд байна уу???...

0  |  0
Жудаг(64.119.17.160) 2018 оны 05 сарын 11

Монгол Тарвагадоржийн баатар яагаад сандраад байна даа. Гар татаагүй гайгүй мөнгө гөргөсан байна шүү.

0  |  0
Жудаг(64.119.17.160) 2018 оны 05 сарын 11

Монгол Тарвагадоржийн баатар яагаад сандраад байна даа. Гар татаагүй гайгүй мөнгө гөргөсан байна шүү.

0  |  0
долгор (150.129.140.40) 2018 оны 05 сарын 11

БАТҮҮР БААТЛАА ТРАКТОРОО АВЧРАХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ ХӨ

0  |  0
Хэдийг өгч байгаа юм(66.181.183.185) 2018 оны 05 сарын 10

Хэдээр жагсаж байгаа юм бол доо

0  |  0
зочин(202.179.26.94) 2018 оны 05 сарын 10

Батүүл зүсээ хувилгасан хуурамч Улсын баатар, Хүүтэйгээ нийлж Оффшор данс нээсэн Гэмт хэрэгтэн,

0  |  0
Зочин(59.153.114.133) 2018 оны 05 сарын 10

Ичдэггүй шаар юмаа хүүтэйгээ нийлж мөнгийг нь идчихээд болохоо байчихсан үедээ огцроо биздээ .Одоо ард түмэн мартсан гэж бодоо юу .

0  |  0
erka(66.181.180.125) 2018 оны 05 сарын 10

batuulee ahiad baahan ailiig oroh orongui bolgoh geed bnauu chi MONNIS kampaniin hebleliin toloologch shig humuusiig urialan duudaad bzd 14 horooni 124 orh ailiig 2014 ond nuulgeed odoo boltol bairch baidgui tureesch baidgui humuus uilee uzej bna odoo naad balai ajilaa boli archaagui nobsh mini baatar tsoloo butsaaj og hohirson irgedees chii zugtsaar baigaad ajilaa ogson shuu odoo baigaa batbold mon adil ajilaa medehgui baigaa shuu

0  |  0
иргэн(49.0.137.101) 2018 оны 05 сарын 10

Батүүл яагаад БАЙЖ СУУЖ чадахгүй ингээд янз янз болоод, боож үхэх бор шидэмс эрээд явдаг болчихвоо таминьээ

0  |  0
БАС Л НЭГ ХОГ(64.119.19.65) 2018 оны 05 сарын 10

баатараа өгөөд далд ор

0  |  0
Зочин(202.21.106.155) 2018 оны 05 сарын 10

Түмэн олныхоо төлөө ямагт тэмцэж байдаг Монгол Улсын баатар танд талархаж бна.амжилт

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 05 сарын 10

eniig barij horihod gemgui l hunii negdee

0  |  0
Top