Антонио Бандерас: Эмэгтэй хүний үнэр намайг өөрийн эрхгүй татдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 11

Бүсгүйчүүдийн сэтгэлийг булаасан Антонио Бандерас гэх энэ авьяаслаг эр дэлхийд танигдахгүй байсан ч байж болох. Учир нь тэрбээр хөлбөмбөгчин болох мөрөөдөлтэй байжээ. Гэвч хөлөндөө авсан бэртэл нь түүнийг жүжигчин болгосон байна. Холливудын дээд зэрэглэлийн жүжигчин болсон энэ испани эр нийт 104 кинонд тогложээ. Тэрбээр одоо ч зогсохгүй гэж ярьдаг. Антонио жүжигчний ажлаа хийхээс гадна кино найруулж, дуулж, бүжиглэж, үнэртний бизнес эрхэлдэг билээ. Одоо дизайнераар сурч байгаа гээд л бод.

Ингээд “Zindaa-Time Out” буландаа Антонио Бандерасын “Cosmopolitan” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

“Бусдад таалагдахыг хүсвэл байгаагаараа л бай”

-Та дандаа дур булаам залуугийн дүр бүтээдэг. Энэ нь ч бүсгүйчүүдэд таалагддаг. Ийм эртэй харьцахад ямар нэгэн болгоомжлох зүйл байгаа байх?

-Би дандаа тийм сайхан залуугийн дүрд тоглодог гэж хэлэхгүй. Янз бүрийн дүр бүтээдэг. Миний дүрүүдийн нийтлэг зүйл нь гэвэл биеэ даасан байдал. Би энэ чанарыг дүрдээ шингээж өгөхийг хүсдэг.

-Та дур булаам залуу гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй юм байж. Гэхдээ олон эмэгтэйн хувьд Антонио Бандерас халуухан залуу шүү дээ?

-Би хэзээд байгаагаараа л байдаг нь бусдыг татдаг болов уу гэж бодож байна. Зөвхөн миний энэ чанар ч бус дэлхийн бүх хүний ийм чанар бусдыг татдаг. Хэрвээ чи хүнд таалагдахыг хүсвэл өөрөөрөө л бай. Байгаагаасаа огт өөр хүн байх гэж хичээх хэрэггүй. Өөрийгөө алдаа дутагдалтай нь хайрлаж, алдаагаа шоолж инээж сур. Хошин шогийн мэдрэмж гэдэг бол их чухал. Амжилтын 50 хувь нь хошин шогийн мэдрэмжээс шалтгаална. Ялангуяа эмэгтэй хүнийг найрах тал дээр.

-Та хүмүүсийн харилцаанаас өөр юуг ойлгож авсан бэ?

-Харилцаа бол бие биедээ үнэнч байх дээр тулгуурладаг. Хэн нэгэн нь итгэл алдах юм бол ямар ч харилцаа нурна. Бас хайр чухал. Хайр гэдэг бол маш гайхалтай энерги. Хайрын хүчээр хүмүүс хүчтэй, ганцаараа давж гарч чадахгүй байсан зүйлээ давдаг болдог. Иймээс харилцаанд итгэл, бас хайр чухал. Ийм л энгийн.

Антонио Бандерас биография, личная жизнь, семья, жена, дети — фото

Дотоод сэтгэлийнх нь толь болсон гайхалтай инээмсэглэлтэй бүсгүй эрчүүдийн анхаарлыг их татна

-Та эмэгтэй хүнийг сайн мэдэх үү?

-Оох, үгүй дээ. Эмэгтэйчүүд миний хувьд тайлагддаггүй оньсого. Их нууцлаг хэрнээ гайхалтай юм даа. Би эмэгтэй хүнийг мэддэг бол тэдний эрхэм чанар нь алдагдах байх. Эмэгтэйчүүдтэй харьцаж, үерхэж нөхөрлөж л байя. Эмэгтэйчүүд хийх юмаа хийгээд л яваг. Эмзэг байдал, хүч хоёроо нэгэн зэрэг гаргаж байдаг хүмүүс. Бас эрчүүдийн толгойг эргүүлж, гайхшруулж л байг.

-Зарим хүн хайртай бүсгүйгээ эхнэрээ болгоод нууцлаг байсан зүйлүүдийг нь ил болгож, бүрэн таньсан гэж ярьдаг. Энэ нь юунд байна?

-Хм, хүнд асуулт байна. Магадгүй нууцлаг байдал үгүй болсон байх. Эмэгтэй хүн эрэгтэйдээ нөхцөл байдлыг бүрэн хянуулаад ирэхээр тэгсэн байх. Уг нь өөрсдөд нь байдаг эрхэм чанарыг алдаад нөхөртөө захирагдаад, эрх мэдлээ алдсан байна. Гэхдээ эмэгтэй хүн энэ эрхэм чанараа ашиглаж чаддаг гэж би боддог. Та нарт өрсөлдөгч гэж алга. Бие бялдар болон ухааны хувьд ч эрчүүдээс түрүүлж өсч хөгждөг. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Хүүхэд төрүүлж, шинэ амьдрал бэлэглэдэг чадвараас нь болдог байж магадгүй. Харин эрчүүд бид хүүхэд шиг хүмүүс. Хөөрхий хүүхдүүд. Бүхий л амьдралынхаа туршид тоглоомоор тоглодог.

-Эмэгтэй хүний юу нь таныг татдаг бол. Ямар үйлдэл хийсэн бүсгүй рүү таны анхаарал өөрийн эрхгүй ханддаг вэ?

-Хүнд татагдах гэдэг нь янз бүрийн зүйлээс болдог. Бүр зөрчилдөөн дундаас ч бие биедээ татагдаж болно. Сул дорой байдал, золиос, шийдэмгий байдал гээд л...Заримдаа ямар нэгэн энгийн зүйл бидний анхаарлыг татдаг. Жишээ нь, дотоод сэтгэлийнхээ толийг ил гаргаж гайхалтай сайхан инээмсэглэсэн бүсгүй эрчүүдийн анхаарлыг их татна. Надаас хүмүүс “Чамд ямар эмэгтэй таалагддаг вэ” гэж асуухад би хариулж чаддаггүй юм. Яг тийм, ийм гэсэн тодорхойлолт алга.

-Гэхдээ та шаргал үстэй бүсгүйчүүдийг илүүд үздэг шүү дээ?

-Үгүй ээ. Шаргал үстэй хүүхнүүд надад таалагддаг. Гэхдээ зөвхөн тэд нар биш. Цайвар, бараан аль ч өнгийн үстэй эмэгтэй надад таалагддаг. Урт, богино, буржгар, шулуун гээд ямар ч үс эзэндээ зохисон бол гоё. Би шаргал үстэй бүсгүйчүүдтэй үерхэж байсан нь тохиолдол л юм даа.

Семья и дети Антонио Бандераса фото

Мөрөөдөхөд хүч өөрөө ирдэг

-Та жүжигчин, үнэртэн хийдэг, бас зурагчин. Дизайнераар сурч байгаа. Их олон зүйл сонирхох юм. Гэхдээ хүн бүх ажлаа төгс амжуулна гэдэг амаргүй. Нэгт нь амжилт олоод л ханачихдаг, залхуурдаг тохиолдол бий. Харин ийм олон ажил зэрэг амжуулж байгаагийн тань нууц юунд байна?

-Үхэл.

-Юу?

-Өөрийгөө үхнэ гэдгээ ойлгох. Үхэл бол цорын ганц үнэн зүйл. Бусад нь харьцангуй ойлголт. Хэзээ нэгэн өдөр үхнэ гэдгээ ойлгосон нь л миний олон ажил амжуулдгийн нууц. Үхэл хүн бүрийг дайрна. Намайг ч, таныг ч. Зарим хүн үүрд мөнх амьдрах юм шиг санаж, бусдын юмыг хуулбарлаж, эцэс төгсгөлгүй их мөнгө хураадаг. Ийм амьдралд ямар утга учир байгаа юм бэ. Би бол нас барсныхаа дараа ямар нэгэн хэрэгтэй зүйлийг ардаа үлдээмээр байна.

-Саяхан та “Antonio Banderas The Secret Temptation” гэх хос үнэртэн гаргасан. Таны үнэртнүүд мэдээж олон хүнийг татсан. Харин таныг үнэртнээс өөр юу уруу татдаг бол?

-(Инээв) Ямар нэгэн нууцлаг зүйл бүх хүнийг татдаг. Хориотой зүйл рүү дайрдаг нь хүний л нэг чанар юм даа. Чи тодорхой нэг зүйл асууж байгаа бол би дахиад л эмэгтэйчүүдийн тухай яримаар байна. Эмэгтэй хүн хэрхэн алхаж, ярьж, харагдаж, үнэртэж байгаа нь намайг татдаг. Сайхан үнэртэй эмэгтэй бол намайг уруу татдаг гол зүйл.

-Таныг харахаар ажилдаа их дуртай нь мэдрэгддэг. Бусад алдартай хүмүүстэй харьцуулахад та их зүйл амжуулах юм. Хаанаас тийм их эрч хүч аваад байна?

-Би өөрөө ч ойлгодоггүй. Хийж бүтээх зүйл үргэлж их байсан. Магадгүй би амьдралд маш дуртай учир эрч хүчтэй байдаг байх. Яагаад гэвэл би их мөрөөддөг. Шинэ мөрөөдөл, зорилго олж чадахгүй бол санаа амардаггүй. Мөрөөдөхөд хүч өөрөө ирдэг. Надад таалагдаж байгаа ямар нэгэн зүйлийг харахад, мэдрэхэд эрч хүч аяндаа ирдэг юм. Харилцаанд ч мөн адил. Хэрвээ чи хэн нэгнийг хайрлаж байгаа бол тэр хүнийхээ төлөө бүгдийг хийнэ. Ямар ч зүйл огт хэцүү биш байх болно.

Биография и личная жизнь Антонио Бандераса фото

Антонио Бандерас: «Я уверен только в смерти, все остальное относительно»

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мэдрэх(123.151.77.70) 2018 оны 05 сарын 24

мэдрэх

0  |  0
Зочин(49.0.137.101) 2018 оны 05 сарын 10

Мундаг үнэрч өвгөн юм гээч

0  |  0
Top