ШУУРХАЙ: Прокурорын гомдлыг хэлэлцэж С.Баяр нарын хорих хугацааг сунгалаа

2018 оны 05 сарын 11

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас өнгөрсөн сарын 10-нд сэжигтнээр баривчилсан. Хорих 461-р ангид саатуулагдаж байгаа тэдний таслан сэргийлэх хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын хорих хугацааг сунгуулах тухай санал хүргүүлснийг /2018.05.10/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн.

Шүүхээс Ч.Сайханбилэгт, С.Баяр  болон Ч.Бадрал нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.

Уг шүүгчийн захирамжид хуульд заасан эрхийнхээ хүрээнд прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Шүүх С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж үндэслэл тодорхой бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.  Тодруулбал, С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг тус бүрийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгав. Шүүх хуралд дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар ирээгүй аж.

Сануулахад Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.24.246) 2018 оны 05 сарын 14

Оюу-толгой, Эрдэнэтийн асуудлыг УИХ-ын дарга ЭНхболд шиг аргацаагаад өнгөрөөвөл Монголын бүх баялаг түүний замаар орж, олон улсын эдийн засгийн алуурчдын гарт орж, Засгийн эрх барууныхны тоглоом болж хувирах ба Монгол Орос хятадын эсрэг түшиц газар болж их гүрнүүдийн сөргөлдөөний золиос болно. Элбэгдорж, Баяр, Баабар,Халзан Ганболд мэтийн хүмүүс коминтерний төлөөлөгчдын нэгэн адил тэдний гар хөл болж, тэдний бодлогыг тэдний луйьардсан мөнгөөр улайран хэрэгжүүлэх гэж зүтгэцгээж байгааг олон түмэн аль хэдийнээ ойлгожээ. Энэ алуурчид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйг тэрчигээр нь авчээ.

0  |  0
Монгол(202.179.24.246) 2018 оны 05 сарын 14

Энэ хэргийг шалгах хэрэг ч бараг байхгүй. 500-600 тэрбум эрдэнэс агуулсан орд. Олборлох нөхцөл хөнгөн, агуулга өндөр, дэлхийд хамгийн ашигтайд тооцогдох төсөл. Рио болилоо гэхэд ХО-ыг төлөөд авах улс гүрэн очирлоод зогсож байна. Цэвэр үнэ цэнэ нь 120 тэрбум ам.доллараас багагүй. Гэтэл энэ ордын эзэн цэвэр үнэ цэнээс сохор зоос ч хүртэхгүй гэрээг өрөнд орох нөхцөлтэй байгуулсан хүмүүст ямар чөршөөл байхгүй. Мэргэжлийн тооцоогоор 10 тэрбум ам.долларын авилгал авах магадлалтай. Авилгалыг паданаар шалгадаггүй, тооцоогоор илрүүлдэг. Мэргэжлийн хүний дүгнэлт ийм байна.

0  |  0
zochin(150.129.143.118) 2018 оны 05 сарын 11

Ter PUREBSUREN chini yun diplomat buu hkel ganzagiin naimaa hkiigeed l mockbaad tenej ybdag bsn, GXYam odoo erenhkiilegchiin tomilgoo bolgoniig zebsheerdegee boliochee. Shibhsig shuu dee

0  |  0
зочин(202.21.118.62) 2018 оны 05 сарын 11

СЭЖИГТНҮҮД БИШ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД 3 ҮЕЭР НЬ ХОРЬ

0  |  0
Хэ(202.70.34.70) 2018 оны 05 сарын 11

Сэжигтэнгүүдэд сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаа юм биз дээ, байцаах арга барилын нэг гэж ойлгож болох уу.

0  |  0
Elbegdorj(166.137.242.123) 2018 оны 05 сарын 11

Arad tumen n nuudiig huurch iim zuzug toglaj bn. 2020 onii songuul d belt”hel hiij bn. Hulgaichid d hejee hamsatan nuudaan hariutsalg totsoj baila. Ene turiig undeser n tseverlekhui tsagt oilgarhuud iig daraj tsadkhui.

0  |  0
Caxaap(172.58.41.184) 2018 оны 05 сарын 11

Buh gemee huleegeed uldsen amidralaa hun shig unguruu.

0  |  0
h(66.181.160.111) 2018 оны 05 сарын 11

prokuroriin zub

0  |  0
M(172.58.41.184) 2018 оны 05 сарын 11

Sainhnaag sullaa yamar avilga avtsan bish. Nuguu hediig ni harin ssin shalg.

0  |  0
Шударгаар ял өг!(103.229.123.167) 2018 оны 05 сарын 10

ХАУС ОФШОР БҮХ ДАНСНУУДИЙН ХУРААЖ ӨР ЗЭЭЛ.ДАР УРВАГЧИДИЙГ СУЛЛАЖ БОЛОХГҮЙ ЯЛЛАХ ЁСТОЙ ИРГЭД АМТАЙ БОЛГОН ХЭЛЖ БАЙНА ШҮҮХ ПОРОКРОР ШУДАРГААР ЯЛИЙН ДЭЭД ӨГ СУДЛАХ ЮМ БОЛ АВИЛГА АВСАН БҮХНИЙГ МӨНГӨӨР ШИЙДСЭН ГЭЖ АМТАЙ БОЛГОН ХЭЛЭХ БОЛНО ШУДАРГА БАЙ ХУЛГАЙЧИД ХААНА БАЙДАГ ТЭР ГАЗАР БАЙЛГАХ ЁСТОЙ БУСУУ ШААРДАЖ БАЙНА ЯЛ ӨГ ӨӨР ЮМ БАЙХГҮЙ НЭРЭЭ БОЛ ШҮҮХ ПОРОКРОР АНХААР АВИЛГА БҮҮ АВ

0  |  0
Цицерон(27.123.214.106) 2018 оны 05 сарын 10

“Шийтгэхгүй орхино гэдэг гэмт хэргийг гааруулах шалгарсан арга мөн”

0  |  0
Зоч(139.5.218.224) 2018 оны 05 сарын 10

Тёр цэвэршиж эхэлвэл ард тумэн амар амгалан амьдарч херенге оруулагчид ирэх болно

0  |  0
би(112.72.14.238) 2018 оны 05 сарын 10

Зеп дээ зеп манай шүгчийн түмэн зеп

0  |  0
Зочин j(1.25.157.36) 2018 оны 05 сарын 10

Асиам.дипломат95.гадаад томилгоонд авилгал авдаг ГХЯ сайд асан Пүрэвсүрэн.тн асан Ганхуяг нарыг эгүүлэн татах нь шудрага. Төрөөс маш их хулгай хийчхээд гадаадад очиж нуугддаг албан тушаал болж дээ. Авилгач хулгайч элчингүүдээ эгүүлэн татах нь дэлхий даяар Монгол улсыг эерэг харагдуулж гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг төрүүлэх боллоо гэж ОУ ын хэвлэлүүд бичих боллоо.Баяр.Энхсайхан нараар эхлээд Пүрэвсүрэн.Ганхуяг нараар үргэлжлэх нь улсын нэр хүнд өсөх үнэгүй сурталчилгаа болох нь дамжиггүй. Хятад улсад олон Монгол хүний амь нас хохироход хүрч байхад ажилтнууддаа бүү сэрээ гэжээ

0  |  0
хүн(27.123.214.108) 2018 оны 05 сарын 10

үндэслэл тодорхойгүй бус гэж юугэсэн үг вэ. зөв бичээчээ. санаатай гуйвуулж байна уу

0  |  0
иргэн(202.179.26.94) 2018 оны 05 сарын 10

Прокурор Зөв шийдвэр гаргалаа, Шударга ажиллаж байна, Гэмт хэрэгтэнд гишгэх газаргүй гэдэг л энэ дээ,

0  |  0
Mongol(150.129.142.121) 2018 оны 05 сарын 10

Boloodoo boloo muusai hulgaich nariig dawaraach bolohgvi shvv

0  |  0
Hen ch bsan yadiin(202.21.106.170) 2018 оны 05 сарын 10

Tiim blgui dee.anhan shatnii shuugch nertei lalariin avilgalchiig shalgaarai.tiim muu har avilgalchdiin gar hul bolson bugs doloogchid shuuhiin neriig gutaagaad bgaam

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 05 сарын 10

gaduur l baitsaani bizdee

0  |  0
Top