Багш нар МАХН, МНН, МоАХ-ны тоглоом болж эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 11

 

Багшийн цалин Босоо Хөх Монголын Шижээравданд ямар хамаатай вэ?

Д,Сүхбаатарын талбай дээр өчигдөр учир нь олдохгүй жагсаалууд болсон. Уг нь, “Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан гэсэн. Тэдний шаардлага Э.Бат-Үүлийн үед эхлүүлж буруу замаар явсан гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг хүсэх, хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардах зорилготой. Нэг өнгийн олон майхан байршуулж, суулт хийхээ бас мэдэгдсэн. Их л бийлэгжүү жагсаал байсан. Үүнтэй зэрэгцээд багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна гээд хэдэн хүн зогсч байсан.

Тэднийг өмөөрч улс төрийн намуудын төлөөллүүд таних, танихгүй нөхөд үг хэлж, “шаардаж байна”,”шаардаж байна” гэж хашхиралдаад. Багш нарын цалинг нэмэх боломж байсан уу байсан. Аль гурав, дөрвөн жилийн өмнө. АН-ын Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Чингис, Самурай бондын мөнгөөр гулгиж байхдаа нэмэхгүй яагаа вэ. Эдийн засгийн элгээр нь хэвтүүлж, өртэй улс орныг хүлээлгэж өгсөн. Багш нарын цалинг нэмүүлэх гэсэн шаардлагын ард улс төрийн намуудын оролцоо байгаа нь, Засгийн газрын хийж, бүтээж байгааг, боловсролын салбарт гаргах гээд буй өөрчлөлтүүдийг “хар өнгө”-өөр будах гэсэн санаархал байна л гэж харагдана. Багш нараар дамжуулж улс төр хийнэ. Тэдний цаана дахиад ингэж ашиглах боломжтой салбар бол эрүүл мэндийнх гэж тооцоолсон байхыг үгүйсгэхгүй. Цалингаа нэмэхийг шаардаж болно. Салбарынхаа сайдтай уулзаж, ярьж, ойлголцож, зөвлөлдөхөөс Д.Сүхбаатарын талбай дээр зогсох нь илүү үр дүнтэй гэж бодсон бололтой. Ер нь, багш нарын цалинг нэмэх эсэх МАХН, МоАХ, Монголын Ногоон Нам, “Босоо Хөх Монгол бүлгэм”-ийн  тэргүүн П.Шижээравданд юуны хамаа байна вэ. Хаана жагсаал, цуглааны сураг гарна тэнд гүйж явдаг, нэрд гарах гэсэн хэсэг бүлэг хүн байдаг. Багш нарын нэрийг урдаа барьж, Засгийн газар уруу дайрч, ашиг, хонжоонд дуртай цөөн хэдэн хүнээр дамжуулан зүгээр л ажлаа хийж яваа хэдэн мянган багшийн нэр хүндийг гутаах хэрэггүй. Багш нарын цалинг нэмүүлэх санаа ньзөв ч арга нь буруу тийшээ яваад, улс төржилт нь хэтрээд байна.

Сурагчдын минь сурах орчныг сайжруул гэсэн бол гоё харагдах байв

Сургуулийн сурагчдын ээлжийн амралт дөхөж, их, дээд сургуулийн элсэлтийн, ерөнхий боловсролын сургуулиудын шалгалт, шүүлэг гээд хэдэн арван мянган багш жагсахтай манатай явна. Жагсаал болохоос нэг хоногийн өмнө “Багшийн цалин нэмэгдэх боломж” сэдэвт сургалт зохион байгуулна. Багш нар идэвхтэй оролцоорой. МоАХ-ны 208 тоот. Эргэлзэж, тээнэгэлзээд байвал ирээд уулз. 11 дүгээр хорооны Ардчиллын ордны 208 тоот гэх мэт зарууд гарсан.

Багш нарыг захирал, эрхлэгч нар нь жагсаалд оролцуулахгүй дарамталж байна гэсэн “бор шувуу” нисгээд. Цахим орчинд багш нарыг далд утгаар жагсаалд уриалан дуудсан утгатай зар илт түгээж байна. Ер нь, багш нар цалин нэмэх хэрэгтэй гэдэг. Багш нар гудамжинд ажилгүй хүмүүс шиг яахаа алдаж, хоногийн хоолгүй болох дээрээ тулаагүй.

Заавал салбарын яам гэхгүйгээр аймаг, нийслэл, дүүргүүд боломжийнхоо хэмжээнд багш, эмч нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлээд явдаг нь нууц биш. Үүнийг ил гаргаж ярихгүй, хэлдэггүй байгаа болохоос. Багш нар сурагчдын минь сургалтын чанар, сурах орчин нөхцөл, сургуулийн байрны хүртээмжийг сайжруул, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоог багасга, цэцэрлэг нэмж барь гэж шаардаж жагссаныг санахгүй юм. Ингэж шаардвал гоё харагдах байлаа. Сүүлдээ Засгийн эрхэнд гарахыг санаархсан улс төрийн намуудын, УИХ-д ганц болов суудалтай болох юмсан гэж мөрөөдөж явдаг иргэний хөдөлгөөний, Төрийн бус байгууллагынхны тоглоом болж дуусах нь, багш нар минь.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(66.181.191.37) 2018 оны 05 сарын 13

AN-IIN ZASGIIN ERH BARIH 4-HON JILIIN DOTOR HECHNEEN IH OR TAVIV.UR DUNGUI OR TAVICHIHAAD ZEELSEN MONGOO OORSDOO HULGAILAAD DUUSGASAN.ARD TUMEND ULAANBAATARIIN HEDEN UULZVARAAS OOR UZUULEH YUM AN-D ALGA.ENE BAGSH NAR AN-IIN UED TCALINGAA NEMUULEHIIG YAAGAAD SHAARDAJ BAIGAAGUI YUM VE.TCAANA NI AN HATGAJ ENE JAGSAALIIG HIILGEJ BAIGAA.

0  |  0
zochin (202.179.24.243) 2018 оны 05 сарын 12

tur n ard tumnii ugiig sonsoxgui bagsh nariin ugiig ul sonsson tiim tur boljee. Yagad xund xudulmur erxelj baga emch bagsh nariin tsaling nemexgui bn be Mongoliig zasag barigchidiig unexeer jihsej bna. Bid Mongoliin ard tumnii esreg zogsoj bgaa ene xumuusees zailshgui salax yostoi gej uzej bna!!!

0  |  0
emch(112.72.14.3) 2018 оны 05 сарын 12

Bagsh nariig uls turiin shalnii alchuur bolgoj bsan odoo emch subilagch nar dagaad l ... Choniin amnaas garad bariin amand geed yvchina daa.

0  |  0
Зочин(64.119.26.174) 2018 оны 05 сарын 12

Өөрсдөө багш нарыг ашиглаж ҮЭ байгуулж татвараар нь хөлжих сонирхолтой хэдэн боловсролгүй баагийнууд л штээ энэ хэд бол. Мэдэх хүмүүс нь мэднэ. Мэдэхгүй нь харин мэдэж аваасай. Тэгээд бага намираасай.

0  |  0
ИРГЭН(112.72.14.43) 2018 оны 05 сарын 12

ГАНБААТАР БОЛ БАГШ ЭМЧ БОЛОН ТӨРЫН АЛБАН ХААГЧДЫГ ХҮСЭЛЫГ НЬ БИЁЛҮҮЛЭГЧ МӨНӨӨС МӨН ӨӨР ХЭНЧ ЧАДАХГҮЙ ЭЭ??????????

0  |  0
Зочин(64.119.26.174) 2018 оны 05 сарын 12

Орилж хашгираал. Ядаж тэр эмнэлгийн ажилтны ҮЭ ийнхэн шиг Мягмар шиг чамбай нухацтай судалгаатай гарц гаргалгаатай албаны байр суурьтай байхыг хичээгээсэй. Мөнхтуяа авгай одоо нээрэн боль доо. Багш нарт нам хэрэггүй . Өөрөө л тэр амбицаа хөөвөл барав. Тэгээд ч цалин мөнгө нэмнэ гэхээс илүү өнөөдөр багш нарт ажлын ачааллаа багасгах сургууль цэцэрлэгийн тоог нэмэх ингэснээрээ сургалтын чанараа сайжруулах чадалтай сайн багш нар бэлтгэх гээд өөр олон асуудал байгаа. 21-р сургуулиас архи ууж халагдсан Мөнхбаатар одоо монголын багш нарыг хааш нь залах гэж ҮЭ толгойлох вэ. Амжих уу хаха

0  |  0
ИРГЭН(112.72.14.43) 2018 оны 05 сарын 12

МАН,,АН,,2ыг МОНГОЛЧУУД ТООХОО БОЛЖ??? 20ы СОНГУУЛИААР ЭНЭ НАМ ДАШИН ШООГ??? АРД ТҮМЭН ОДОО МАХНд санал өгөхөөр шулуудаж байна? одоо өөрчлөх цаг болсондоо???

0  |  0
Зочин(64.119.26.174) 2018 оны 05 сарын 12

Монголын багш нарыг энэ хэдэн мэдрэл муутай архичин шоучин хүмүүсээр төлөөлүүлмээргүй байна. Мөнхтуяа Мөнхбаатар 2 бол одоо арай хэтэрлээ. Худлаа донгодож цалин бага бол 1 гэж бич зээлтэй бол 2 гэж бич гэж селфидэж шоудсаар намар өвлийг барсан. Одоо хавар болонгуут өөрсөдтэйгээ таарсан гудамжныхантай нийлчихсэн нам мамхан сурталчилчихсан солиорлын онгодоо хөглөчихсөөн явж байгааг нь ээ кккк. Цуглаан хийх гэж талбай дээр ирсэн байр байдлыг нь хараад байгаарай. Өмнөөс нь ичиж үхмээр гадуур юм зараад явж байдаг авгай шиг. Ийм удирдагч гэж байх уу. Тэгээл баахан хараал хэрүүл урсгаал.

0  |  0
Хүрлээ(103.10.23.8) 2018 оны 05 сарын 11

Жагсаалд хамаагүй оролцож болохгүй шүү.зорилго нь өөр байгааг ойлгож сонгуулиар суудал горилогсдын хоол болмооргүй бна

0  |  0
Хүрлээ(103.10.23.8) 2018 оны 05 сарын 11

Тэнэгт , улс төрчдийн,хусам долоогчдын гар хөл нь багш , эмч , сувилагч нар биш.бүү горьд. Тэгэхийг хүсэж элдэв буруу мэдээллээр тархийг нь угааж байгаа хэдэн нөхдүүд байгаа нь бас харагдаж бна.

0  |  0
Зочин(103.26.194.22) 2018 оны 05 сарын 11

МАН АН Ы ХАЖУУД МАХН НАМ ШИГ НАМ АРД ТҮМЭНТЭЙ АРД ТҮМЭНЭЭ ГЭДЭГ ЗА МАНАН БУЗАР ЯЛТАНУУДТАЙ ОФШОР ХАУС ХУЛГАЙЧИД ЛУЙВАРЧИДИЙН БАНДААШ НАМ МАНАН ШҮҮ

0  |  0
Зочин(103.26.194.22) 2018 оны 05 сарын 11

ТӨРД БАЙГАА ХУЛГАЙЧИДААС !! ДЭЭР НАМ ЭВСЭЛ АРД ТҮМЭНИЙ ХҮЧ БОЛЖ БАЙГААН ЗӨВ ЗӨВ МАХН ЫН ДЭМЖИЖ БАЙНА

0  |  0
Иргэн(103.26.194.22) 2018 оны 05 сарын 11

ХАРИН Ч ШУДАРГА АРД ТҮМНИЙ ДУУ ХООЛОЙ ИРГЭДЭЭ ЭРХ ТЭГШ ЦАЛИН ТЭТГЭМЖТЭЙ БОЛГОХИЙН ТӨЛӨӨ ИРГЭД БИДЭНТЭЙ НЭГДЭХ ЗӨВ НАМУУД ГЭЖ ИРГЭД ДУУ НЭГТЭЙ ХЭЛЖ БАЙГААН ШУДАРГА БОЛНО ТӨРД БАЙГАА ЛУЙВАРЧИД АРД ТҮМЭНЭЭ БОЛОХГҮЙ ЗӨВХӨН ӨӨРСДИЙН АШИГИЙН ТӨЛӨӨ БАЙГААН ИЛ БАЙДАГ ИРГЭД ТЭНЭГ БИШ ШҮҮ ЛАЛАРУУДАА!

0  |  0
Mongol(27.123.214.121) 2018 оны 05 сарын 11

Hentei c niilsen neg ni c tsalingaa nemuulj cadval ashigtai bishuu

0  |  0
Зочин(124.158.112.79) 2018 оны 05 сарын 11

цалин мөнгийг нь нэмчихээч дээ, сонгуулиар тэр байтугай л цацаад байхад нэр дэвшигчдийнхээ төлөө таг дуугүй бөгсийг нь долоон үхэлдэн явдаг мөртлөө хүүхэд, хөгшид, багш эмч гэхээр л олон долоон юм донгоссон сэтгүүлч нар гарч ирээд л бухимдах юм? яацарсан амьтад гэхээр ийм пялдаг байдаг юм бол доо

0  |  0
Адар(183.177.100.3) 2018 оны 05 сарын 11

Үнэн шүү. Багш нар Сайнхүүгийн Ганбаатарын хүслийг хангагчид биш ээ.

0  |  0
Top