Хоёр бүсгүй бусдыг хуурч гэрлэсэн түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 11

  1901 он гарч байлаа. Испанийн баруун хойд хэсэгт байх Гэгээн Хорхейн сүмийн санваартан залуу хосыг гэрлүүлэхдээ ямар ч сэжиг авсангүй. Өдөр бүр олон хосын гэрлэлтийг баталдаг санваартан залуухан, царайлаг сүйт хархүүг эмэгтэй хүн гэж огтхон ч гадарлаагүй аж.

Марио гэх тэр “залуу”-гийн жинхэнэ нэр нь Марсела. Элиза тэр хоёрын хурим Испанийн католик сүмд ижил хүйстэй хүмүүс гэрлэсэн анхны тохиолдол. Гэхдээ тэд ял шийтгэлээс зугтаж бүх насаараа нуугдаж амьдарчээ.

Хайр

Бүсгүйчүүд А-Корунья хотын багшийн сургуульд сурч байхдаа танилцсан аж. Тэд дотно найзалж байгаад сүүлдээ салж чадамгүй ер бусын холбоо үүсчээ. Хоёр бүсгүй хайр дурлалаа олноос нууж, тун хэцүү амьдарч байсан аж. Тэдний харилцааг мэдсэн Марселагийн эцэг эх нь охиноо Мадрид руу явуулжээ. Марсела Мадридад сурч байгаад эргэж ирэхдээ А-Коруньяд багшилж байсан Элизатай ойрхон тосгонд багшаар ажиллаж эхэлсэн байна. Тэдний хайр сэтгэл юуг ч даван гарч, Кало тосгонд Марселагийнд хамт амьдрах болсон байна.

Хоёр бүсгүйн хайрын тухай ном бичсэн Нарцисо де Габриэлийн ярьснаар тэд хоорондоо маргах нь бага, маш эвтэй амьдардаг байжээ. Харин нэлээд сүүлд Марсела жирэмсэн болжээ. Хүүхдийн эцгийг мэдэж чадаагүй аж.

Марио болсон нь

1901 онд Элиза эрэгтэй хүн шиг болжээ. Бүсгүй үсээ тайрч, эрэгтэй хүний хувцас өмсч, бүхэлдээ залуу шиг болсон байна. Тэрбээр үеэл ах Мариогийнхоо дүрд оржээ. Бүсгүйчүүд 1901 оны зургадугаар сарын 8-нд гэрлэжээ. Хуримын ёслол богино хугацаанд, даруухан болсон ч бүсгүйчүүд их жаргалтай байжээ.

Зугталт

Гэхдээ залуу хосын аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Хөршүүд нь тэднийг Засгийн газартаа ховлож, сонин хэвлэлүүд “сүйт залуугүй хурим”-ын талаар мэдээлж эхлэв. Бүсгүйчүүдийн гэрлэлтийн талаар Испани даяар мэджээ. Бүсгүйчүүд ажилгүй болж, хэн ч тэдэнтэй харьцахаа больсон байна. Цагдаагийнханд тэднийг баривчлах зөвшөөрөл өгсөн байлаа. Хосууд эхлээд Португаль руу зугтжээ. Дараа нь Аргентинд очиход 1902 он байв.

Охинтой болжээ

Португалиас тэднийг хөөх үеэр Марсела охин төрүүлжээ. Буэнос-Айрест очоод Элиза Мария гэх нэртэй болж, Марсела нь Кармен болсон байна. Элиза өөрөөсөө 24 насаар ах хүнтэй гэрлэжээ. Бүсгүй ийм аргаар хайрт Марсела болон охинтойгоо амьдрахад санхүүгээ зохицуулж байсан аж. Элиза нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орохоос татгалзаж, уурласан нөхөр нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан ч салах шалтгаан биш гэж үзжээ. 1904 он дуусахад бүсгүйчүүд ор сураггүй болжээ.

Хоёр бүсгүйн гэрлэлт одоог хүртэл сүмийн бүртгэлд байдаг аж. Тэдний гэрлэлтийг хэн ч салгаагүй. Иймээс тэднийг Испанийн анхны ижил хүйстэн гэр бүлд тооцдог байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.31.86) 2018 оны 05 сарын 14

Ийм юм бичих хортой шүү.

0  |  0
(202.131.250.130) 2018 оны 05 сарын 12

лам нарын дунд банди шуумарын ёс гэж байсан гээ биз дээ

0  |  0
Зочин(64.119.17.196) 2018 оны 05 сарын 12

Зэрлэг баруунд тэднийг мөчлөөд булчихаа биз дээ. Энэ үес Монголд ч бас романсууд өрнөж байлаа даа. Мяндагтан лам нар сэтгэл татагдсан хөөрхөн банди нараа дэргэдээ авч жаргалд умбаж байсан. Ноёд түшмэд хүрээнд жинхэнэ утгаар нь балай авч байсан биз. Нийгмийн сэтгэлгээ дорой, монгол хүн нэрэлхүү учир ”тэр бандийг үзээгүй хүн жэнтельмэн биш” гээд л цуу тараачихад уралдчихдаг байсан биз дээ бодвол.

0  |  0
.........(202.9.41.57) 2018 оны 05 сарын 11

Эрэгтэй болсон хүүхэн нь хөөрхөн юмаа. Харин тэр эмэгтэй муухай л байна, хайртай гэчихээд эр хүнтэй унтаж хүүхэд төрүүлсэн л байна хаха.

0  |  0
лалар(27.123.214.102) 2018 оны 05 сарын 11

Гажиг лаларууд бүгдийг нь шатааж алахсан

0  |  0
Лол(66.181.161.73) 2018 оны 05 сарын 11

Ямар хөөрхөн залуу болоо вэ.

0  |  0
Top