Дэлхийн хамгийн хөгшин настай алмазыг олжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

 Одоогийн мэдэгдэж байгаагаар дэлхийн хамгийн хөгшин настай алмазыг Баруун Австралиас олжээ. 4.25 тэрбум жилийн настай энэхүү жижиг хэмжээтэй эрдэнийн чулуу нь дэлхийн өнгөрсөн үеийн геологийн үйл явцыг багахан ч болов илэрхийлнэ гэж эрдэмтэд найдаж байгаа аж. Энэхүү ховор олдворыг нээсэн багийн гишүүн Саймон Ваялд хэлэхдээ "Энэхүү нээлт нь дэлхийг хучиж байсан хайлмаг байдалтай халуун лав нь өмнө тооцоолж байснаас ч хурдан хугацаанд хөрснийг илэрхийлж байгаа юм" гэв. Манай дэлхий 4.5 тэрбум жилийн тэртээ үүсэн бий болсныхоо дараа дор хаяж 500 сая жилийн туршид хайлмаг лав болон галт уулын идэвхжилттэй байсан гэдэгт гүн итгэдэг геологичдийг энэ олдвор балмагдуулсан юм. Алмаз эрдэнийн циркон үүсэнгүүтээ геологийн үйл ажиллагааны нөлөөгөөр түүний гадуур бүрхуүл байж болох ч химийн найрлага болон структур нь өөрчлөгдөөгүй хэвээр байжээ. Энэ нь түүний насыг тодорхойлоход хялбар болгосон байна.

 

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top