АНУ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авчээ. Доналд Трамп Ираны Төв банкийг “Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус” гэх байгууллагад ам.доллар авахад нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгасан байна. Хориг арга хэмжээнд Ираны гурван компани болон зургаан иргэн багтжээ.
АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин “Энэхүү хориг нь хор хөнөөлтэй үйл ажиллагааг дэмжиж “Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус”-ыг санхүүжүүлсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн. Америкийн компаниуд болон хувь хүмүүсийг хориг арга хэмжээнд багтсан Ираны компаниуд болон хүмүүстэй бизнес эрхлэхийг хориглож байна” гэжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Хөөрхий шийтүүд. АНУ энэ дайнд ялах боломжгүй. Юу ч болж байсан шашнаасаа урвахгүй. Уул нь эсгмй хийх газар нохой хэрэггүй гэдэг суннит шийт хоёр үзэж байхад АНУ юу ч билээ.
Allah hu Akbar washington-ыг бомб оор дэлбэлнэ дээ