Махны цэгүүдийг шалгаж эхэлжээ

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар /МХГ/-аас урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан, “Эрүүл мал Эрсдэлгүй бүтээгдэхүүн” сарын аян зарлажээ. Аяны хүрээнд МХГ-ын байцаагч нар аймгийн төвийн мал нядалгааны цэгүүд, мах боловсруулах үйлдвэрүүд болон түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийж байгаа аж.

Аймгийн төвд мал нядалгаа, мах боловсруулах, мах худалдаалах цэгүүд тус бүр хоёр байдаг аж. Дээрх цэгүүдээс мал нядалгааны хоёр цэгт хяналт шалгалт хийгээд байгаа бөгөөд аян ирэх зургадугаар сарын 01-ийг хүртэл үргэлжлэх юм байна.

Хяналт6 шалгалтын явцад ололт6 дутагдалтай талууд ажиглагдаж байгаагийн нэг нь мал нядалгааны цэгүүдэд малын эмч тогтмол ажиллахгүй байгаа нь МХГ-ны анхааралд өртжээ. Мөн дээрх шалгалтын явцад бичиг баримтын тухайд бүртгэл хөтлөлт дутуу, албан хэргийн хөтлөлт ч хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Л.Зул

www.zindaa.mn


 



Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

цог [ 59.153.87.41 ]      |     5-р сарын 13 -нд, 05:35 минутанд

эмээлт гэх мэт олон газар хэн дуртай нь ямар ч хамаагүй мал нядлаж байдаг ш дээ. өвчтэй мал ч байж болно. мал эмнэлэг түүнийг тоодог ч гүй. үүнийг журамлаж чадах уу?

Go to top of page