Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Кён Хва Хойд Солонгосын эсрэг авсан хоригийг зөөлрүүлэхээ азнахаа мэдэгджээ. Хоригийг ойрын хугацаанд зөөлрүүлнэ гэсэн мэдээлэл байсан юм. Тэгвэл Өмнөд Солонгосын талаас үүнийг үгүйсгэсэн талаар “Рёнхап” агентлаг мэдээлжээ.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Кён Хва “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тал дээр мэдэгдэхүйц өөрчлөлт, үр дүнг харахыг хүртэл хориг хэвээрээ байх болно гэдгийг бид мэдэж байгаа” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлжээ.
Майк Помпео өмнө нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход хатуу дэглэм шаардлагатайг хэлж байсан юм. Энэ тал дээр олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хүчин чармайлт гаргахыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга уриалсан билээ.
Өнгөрсөн сарын сүүлчээр болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохоор тохиролцсон юм.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )