Австралид сүүлийн 22 жилд болоогүй аймшигт хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 12

 Австралид нэгэн этгээд дөрвөн хүүхэдтэй гэр бүлийг буудаж хөнөөжээ. Тус улсад сүүлийн 22 жилд ийм аймшигт аллага гараагүй аж. Баруун Австралийн Осмингтон хотын алслагдсан фермээс энэ сарын 10-нд цагдаа нар долоон хүний цогцсыг олжээ. Тэдний дөрөв нь хүүхэд байсан гэнэ. Хөршүүд нь өглөөний 4 цагт буун дуу гарахыг сонсчээ. Гэвч кенгуру агнагчид байна гэж бодсон гэнэ. Алуурчин фермд амьдардаг хүмүүсийг хөнөөгөөд дараа нь өөрөө амиа хорлосон гэж цагдаа нар үзэж байгаа аж.

“Daily Mail”-д мэдээлснээр уг ферм нь Питер болон Синда Майлсын эзэмшилд байдаг байжээ. Фермд тэдний охин Кэтрин Кокман дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг байсан аж. Хүүхдүүд нь 8-13 насных байжээ. Питер, Синда хоёр фермдээ хүнсний ногоо тарьж, ач зээ нарыгаа тайван өсгөхөөр байгуулсан аж.

Дөрвөн хүүхдийнхээ хамт бусдын гарт амиа алдсан Кэтриний “Facebook” хуудсандаа бичсэн сүүлийн үеийн постоос харахад гурван хүү, нэг охин нь аутизм өвчнөөр шаналж байжээ. Бүсгүй түүнчлэн гэр бүлийнхнээ байнга ээрдэг хуучин нөхрийнхөө талаар гомдоллож байсан гэнэ. Нутгийнхан нь Кэтринийг хүүхдүүддээ үргэлж анхаарал халамж тавьдаг, сайн хөрш байсан гэж ярьжээ. Харин тэд хуучин нөхөрт нь их дургүй, түүнийг галзуу гэж үздэг аж.

Дээрх эмгэнэлт явдал нь Австрали даяар олныг цочирдуулжээ. Тус улсад 22 жил ийм аймшигт хэрэг гараагүй учир Осмингтон хотын оршин суугчид одоо аюулгүй байдалдаа сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Уг чимээгүй, хөдөө газарт ийм эмгэнэлт явдал болно гэж хэн ч бодоогүй аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.14.217) 2018 оны 05 сарын 13

Хүн өөрт заяасан үйлийн үр хувь тавилангаасаа хэзээ ч салж чадахгүй

0  |  0
Бат(176.97.14.36) 2018 оны 05 сарын 13

Монгол д бол энгийн өдөр тутам гардаг л байна

0  |  0
mongol(77.136.19.164) 2018 оны 05 сарын 12

mongold udur bvr ger bvleer ni galdaad shataadag

0  |  0
ы(66.181.160.21) 2018 оны 05 сарын 12

үйлийн үр

0  |  0
Top