“Нүцгэн бөө” номын ертөнцөд эрэлттэй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 13

Өнөөдөр номын ертөнцөд өдөртөө л хэдэн арваараа ном төрж, тэр хэрээр уншигчдын орон зай ч тэлсэн харагдана. Ном барлагчид хийгээд уншигчид тодорхой ангиллуудад хуваагдсан нь ч анзаарагдана. Ерөнхийдөө уран зохиолын төрөлд уншигчдын хандлага давамгайлж байгаа ч баримтат уран сайхны зохиолд илүү анхаарал хандуулж байгааг номын ертөнцийнхөн өгүүлж байна.

Тэгвэл Ж.Амгаланбаатар уран бүтээлчийн “Нүцгэн бөө” хэмээх роман нь өнөөдөр уншигчдыг байлдан дагуулж эхэлжээ. “Нүцгэн бөө”-д монголчуудын язгуурын шашны талаар тодорхой өгүүлэх, түүнийг хэрхэн хүндэтгэж үзэх, эс бөгөөс хүн хоорондын харилцаанд гарч байгаа өөрчлөлтөөс эхлээд онц сонирхолтой үйл явдлыг нэгэн намын үүрийн хэмжээнд чагтаглан бичсэн нь өөрийн эрхгүй уншигчдын анхаарлыг татсан бололтой.

Тус романыг Халх бөө судлалын төвийн тэргүүн, бөө судлаач, яруу найрагч Ш.Энхбаатар ариутган шүүсэн нь ч нүдээ олсон зүйл болжээ. Тэрбээр номын өмнөтгөлд “Энэ хугацаанд хүний мөс хийгээд улс үндэстний ухамсар хэрхэн доройтож мөнгө олохын тулд итгэл үнэмшил үнэт зүйлсээ хэрхэн умартаж буйг энэ номоос хойч үеийнхэн төдийгүй өнөөгийн бид ч уншиж сургамж авч болохоор байна. Нам гэгчээр халхавчилж эрх мэдэл албан тушаалд хүрэхийн тулд сонгууль нэрээр ард түмнийг басан доромжилж тэдний итгэл сэтгэлээр яаж тоглож болдгийг монголд ардчиллыг эхлүүлсэн харьцангуй цээвэр гэх намын нэгхэн үүрийн хэмжээнд бичиж харуулсан нь энэ номын ололт юм” хэмээн бичжээ.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top