Р.Анхням: Ирээдүйн худууд минь сайн байна уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 13

Жүжигчин Р.Анхнямыг мэргэжилдээ эзэн нь болсон чадварлаг, царайлаг бүсгүй гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Мөн тэрбээр тунч ухаалаг төдийгүй бусдыг зөв сайхан зүйлд уриалан дуудахдаа чамгүй авьяастай гэдгийг сүүлийн үед хүмүүс ярих болжээ. Учир нь тэрбээр өөрийн цахим хуудастаа үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ухаан хийгээд ирээдүйн худууддаа хандаж бичсэн нэгэн ил захидал бичсэн нь олны талархлыг хүлээгээд байна.

Тэрбээр

"Ирээдүйн ХУДУУД минь сайн байна уу? Ирээдүйн ХҮРГЭН минь болох энхрий хөөрхөн хүүг минь өнгөтэй өөдтэй эрүүл саруул өсгөх гэж зай завсаргүй л гүйлдэж байна уу? Бид хоёр ч ялгаагүй ээ. БЭР болох охиныг чинь элэг бүтэн, бие бүтэн, ухаан бүтэн, сэтгэл бүтэн хүн болгож өсгөж хүмүүжүүлэх гэж өмсөж зүүх идэж уухаа хагаслаад зүтгэж л явна. Алган дээрээ тавихаар даарчих вий амандаа хийчихвэл хайлчих вий гэж нүдний цөцгий шиг хамгаалж аминаасаа илүү хайрлаж явна. Өдөр ажилтай үедээ сэтгэл дотроо тэврээд орой гэртээ энгэртээ тэврээд өвдөж зовоход нь нойргүй сахиад инээж хөгжихөд нь дагаж баясаад хагас бүтэн сайндаа агаарт тогтмол гаргаж байгаа. Зундаа хөдөө идээ цагаан дээр гаргаад байцгааж байна даа. Орой унтахад нь бас үлгэр уншиж өгч байгаа шүү. Аан бас хүүхэд цөөтэйг нь бодоод төлбөртэй цэцэрлэгт өгч байгаа. Та 2 минь ч гэсэн ингэж л яваа байлгүй дээ. Ирээдүйн нэгэн өдөр дөрвүүлээ уулзаад үр хүүхдүүдийнхээ аз жаргалыг харж жаргангаа энд тэндхийн амралт хэсч, дундаа данх цай тавьж хов базаж даалуу муушиг эргүүлсэн шиг суухын ерөөл дэвшүүлье! За тэгээд ХҮҮГ минь дааруулж хөргөв, өлсгөж цангаав, гомдоож уйлуулав элдэв ханиад томуунаас хол байлгаж энхрийлэн хайрлаж халамжлаарай" хэмээн бичсэн нь мянга, мянган шэйрлэлтийг дагуулах боллоо.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baagii(112.72.14.80) 2018 оны 05 сарын 18

Yamar uhaalgaar zuv saihan ireeduin gej ner ugch sedvee garichiglaa ve

0  |  0
Билгүүн(112.72.14.80) 2018 оны 05 сарын 16

Зөв л дөө Эцэг эх рхэн ч байлаа гэсэн улс эх орондоо эрүүл саруул биетэй сайн хүргэн бэрүүд л бэлдвэл таны,миний гэр оронд сайн хүргэн бэр орж ирнэ гэсэн үг.Холыг харсан их бодол тээсэн мундаг л бүсгүй байна

0  |  0
muu eej(202.72.245.70) 2018 оны 05 сарын 14

Arai l zavtai yum aa.......muu HADAM EEJ

0  |  0
иргэн(202.179.25.174) 2018 оны 05 сарын 13

энэ Хүүхэн чинь үе үе Худ муд гээд Насанд хүрээгүй Хүүхэдээ уруу татаж Хадамд гаргах гээд байгаа юмуу хаашаа юм, Цагдаа Хуулийн байгууллагынхан шалгах хэрэгтэй, энэ Гаж сэтгэлгээтэй эмэгтэй ямар учраас үе үе олон нийтийн мэдээлллийн хэрэгслэлээр Насанд хүрээгүй хүүхдээ Хадамд гаргах талаар мэдэгдээд байгаа нь учиртай, Цагдаа Хуулийнхан , ХЭХБ энэ Эмэгтэйг Анхааралдаа авах хэрэгтэй,

0  |  0
Зочин(112.72.14.5) 2018 оны 05 сарын 13

Ваав Хөвгүүдийн ээж нар бас бичээрэй

0  |  0
Narantsetseg(66.181.161.117) 2018 оны 05 сарын 13

Mundag goy bolson bnaa

0  |  0
Top