Тэдний хэн нь үлдэв?

"The voice of mongolia" шоуны ээлжит шатны шалгаруулалт өчигдөр орой үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн шалгаруулалтад багуудын шилдэг дөрвөөр шалгараад байсан оролцогчид монгол дуу дуулж өрсөлдлөө. Д.Уламбаяр шүүгчийн багийн шилдэг дөрвөн оролцогчоос хоёр нь тунаж үлдсэн юм. Шоуны дүрэм ёсоор нэг оролцогч шүүгчийн саналаар, нэг оролцогч үзэгчдийн саналаар тодрох торгон мөчид Ц.Энгүүн, Б.Батбаяр нар тунаж үлдлээ. Ц.Энгүүний хувьд Ука шүүгчийн сонголт байсан бол Б.Батбаярын хувьд санал асуулгын дүнгээр тодрон гарч ирсэн юм. 

Харин оролцогч Г.Маргад, Э.Буянгэрэл нар энэ хүрээд шоугаа өндөрлөсөн бөгөөд сэтгэл хангалуун байгаагаа Voice-ийн тайзнаас итгэл төгс илэрхийлж байлаа.

Mongol TV-н зураг.

Mongol TV-н зураг.


С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Төгс үзүүлбэр...

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

dd [ 66.181.179.191 ]      |     5-р сарын 14 -нд, 08:43 минутанд

Muu shuugch gej bodogdson

zochin [ 195.46.106.46 ]      |     5-р сарын 14 -нд, 01:57 минутанд

төрийн шагналыг арын хаалгадаж авсан болд хамгийн муу шүүгч түүний багийн дуучид хэлмэгдсэн гэж болно, тэр дууны сонголт хийж чаддаггүй, өөрийн зохиосон гэх ямарч ур чадваргүй, дуу хэмээгчээ хүчээр дуулуулж хэдэн хүүхдийн оноог навс унагасан, тэд монгол дууг үүнээс ч сайн дуулах хоолойтой байсан, худлаа хоосон дүр эсгэгч, төрийн шагналыг минь буцааж өгөөч шившиг

Go to top of page