“Эрдмийн баяр”-аар бэлэг өгөх, нийллэг, зугаалга хийхийг хоригложээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 13

Жил бүрийн хавар Ерөнхий боловсролын сургуулиуд,их, дээд сургууль төгсөгчид анги хамт олноороо нийлэн багшдаа бэлэг сэлт өгөх, амралт зугаалга зохион байгуулдаг. Энэ нь эцэг, эхчүүдэд дарамт болох, ногоон бүсэд амарч, зугаалж яваад хуурайшилтын үед гал түймэр тавих, архи согтууруулах ундаа хэрэглэх, гэмт хэрэгт холбогдох тохиолдол гардаг. Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/252 дугаар захирамжаар зугаалах, аялахыг хориглож, “Эрдмийн баяр”-ыг боловсролын баримт бичиг гардуулах, төгсөгчдийн дурсгалын ногоон төгөл байгуулах зэрэг нийгэмд тустай арга хэмжээ болгон зохион байгуулахыг үүрэг болгожээ. 
    Энэхүү захирамжийн дагуу төлбөртэй давтлага зохион байгуулах, шалгалт далимдуулж ном гарын авлага худалдах, төгсөлтийн баярт зориулж хуульд заагаагүй төлбөр хураамж авах, эцэг эх, асран хамгаалагч нарт нь эдийн засгийн дарамт учруулах, баар, цэнгээний газар, ногоон бүсэд зугаалах, багш нарт өндөр үнэтэй бэлэг, дурсгалын зүйл өгөхийг хоригложээ. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lkh(192.82.88.243) 2022 оны 05 сарын 26

Yadgiin bagshiigaa bayrluulnaa

0  |  0
hg(112.72.14.120) 2018 оны 05 сарын 14

Zaa heregjideggyi hudlaal baahan horig.sur.bagshid beleg uguhgyi bol heden hyyhdee daramtlaad hachin yum boloh bhoo.geleech etseg ehiin zuvlul geed l ZARIM neg ongiroo mungutei pialdaga aav eejyyd ch bas huraah munguniihuu hemjeeg hetryyldeg shyy.

0  |  0
Zichin(103.57.95.67) 2018 оны 05 сарын 13

Horigloj diilehgui dee 5-r angiin huuhduud honhnii bayraa hiih geel baij baina

0  |  0
Баадай(64.119.18.13) 2018 оны 05 сарын 13

Ядуу хэдэн багш нар хүний хүүхдийн сайн сайхны төлөө цаг нараа барж сэтгэл оюунаа дайчилж байдаг юм чинь шавь нар нь баярлалаа гээд гарын бэлэг өгөхөд яахав дээ. Ямар улсын мөнгө идэж хулгайлж байдаг төрийн хулгайч нар биш. Тэгээд ч авдаг бэлэг нь багшийн ариун цагаан хөдөлмөрийнх нь хаана ч хүрэхгүй ч гэсэн хүүхдийн бэлэг. Энийг сүр болгон хориглох гм сүржигнээд яах гэсийм бэ

0  |  0
Top