АНУ-ын үйлдлээс болж өнөөдөр мөргөлдөөн үүсч болзошгүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 14

 АНУ өнөөдөр Израилийн Тель-Авив хот дахь Элчин сайдын яамаа Иерусалим руу нүүлгэх гэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалим хотыг Израилийн нийслэл гэж зарлаж, Тель-Авив хот дахь Элчин сайдын яамаа Иерусалим руу нүүлгэн шилжүүлэхээ олон сарын өмнөөс зарласан билээ. Тус хот руу шилжих АНУ-ын Элчин сайдын яамны нээлтийн ёслол Израиль улс байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцаж байгаа аж.

Палестинчууд Иерусалимыг улсынхаа нийслэл гэж үздэг билээ. АНУ-ын ЭСЯ-ыг тус хот руу нүүлгэн шилжүүлэх тухай Доналд Трампын шийдвэрийг палестинчууд эсэргүүцэж, мөргөлдөөн гарсаар байгаа юм.

АНУ ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэн шилжүүлж байгаатай холбоотойгоор өнөөдөр палестинчууд болон израилчуудын хооронд мөргөлдөөн үүсэхээр байгааг ажиглагчид анхааруулжээ.

Иерусалим хот дахь АНУ-ын ЭСЯ-ны нээлтийн ёслолд тус улсын Сангийн сайд Стивен Мнучин болон Доналд Трампын охин Иванка Трамп нөхөртэйгөө оролцох гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hund NR 2018(155.4.22.143) 2018 оны 05 сарын 15

umhii palestinuudiig gazriin hursnuus archih htei

0  |  0
Үйлс(49.0.218.215) 2018 оны 05 сарын 14

Энэ бол яахав АНУ-ын гэм биш,зан нь юм даа.АНУ энэ дэлхий хийгээд хүн төрөлхтнийг хутган үймүүлж,хооронд нь дайсагналцуулах арга замаар дундаас нь ашиг олж,түүгээрээ хөгждөг нэг ийм арчаагүй аргатай улс л даа.Хичнээн ч он жилийн турш ингэж АНУ амьдрахав дээ.Нэг л өдөр тэр нуранги болж,хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн, амар амгалан орших цаг ирэх л байх даа. Хаанаас л энэ хүн төрөлхтөн АНУ-д талхиулж,түүгээр энэ сайхан эх дэлхийгээ рээ тоглуулаад хараад удаан суухгүй байлгүй.

0  |  0
Top