Индонезийн Сурабай хот дахь гурван сүмд халдлага болсны уршгаар 17 хүн амь үрэгдэж, 45 хүн шархдаж гэмтсэн аж. Энэ тухай Зүүн Ява мужийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Франс Барунг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Амиа золиослогч эмэгтэй сүм дотор тэсрэх төхөөрөмж дэлбэлсний уршгаар ийнхүү олон хүн амь үрэгдэхэд хүрсэн аж.
Хууль сахиулагчдын өмнө нь мэдээлж байснаар, энэхүү цуврал халдлагуудын гүйцэтгэгчид нь нэг гэр бүлийн зургаан хүн байсан бөгөөд тэдэн дунд насанд хүрээгүй гурван хүүхэд байжээ.
Эдгээр дэлбэрэлтүүдийн хариуцлагыг “Исламын улс” террорист байгууллагатай холбоо бүхий “Жамаа Аншарут Даулах” бүлэглэл хүлээх тухай тусгай албад мэдээлсэн байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )