Доналд Трамп: Бид Иран улс Ойрхи Дорнодыг эзэлж авахаас сэргийлсэн

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 14

 АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс гарсан билээ. Тэгвэл Доналд Трамп уг шийдвэрээ “Бид Иран улс Ойрхи Дорнодыг эзэлж авахаас урьдчилан сэргийлсэн” гэж “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн ОХУ, Хятад, Их Британи, АНУ, Франц улс болон Герман дээр нэмэгдээд Иран улс 2015 онд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг байгуулсан байдаг. Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө гэж нэрлэсэн энэхүү гэрээний дагуу НҮБ, АНУ болон Европын Холбоо нь Ираны эсрэг авсан хоригоо цуцалсан билээ.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Бид Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийн нөхцөлүүдийг дагаж мөрдөж байхад Иран улс маш зохимжгүй үйлдэл гаргаж байсан. Тус улс Ойрхи Дорнодыг эзэлж авахаар оролдож байсан. Тэд энэ зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга хэрэглэхэд бэлэн байсныг мэдэж байна. Харин одоо би үүнээс урьдчилан сэргийлж чадлаа” гэжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top