Трампын төлөвлөгөө “амилаад” эхлэв үү

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 14

Америкийн төсөвт гайхалтай эргэлт гарч байна. Энэ оны гуравдугаар сард урд хожид тохиолдоогүй хомсдол үүсч байсан төсөв нь дөрөвдүгээр сараас эхлэн эрс өөрчлөгдөж, бүр дээд хэмжээний ашиг орлого олоод эхэлжээ. Трампын бодлого амь ороод эхлэв үү?

АНУ-ын төсвийн алдагдал энэ оны гуравдугаар сард 208,7 тэрбум доллар буюу өмнөх оны мөн үеэс даруй 18% илүү гарч, түүхэн дэх энэ сарын хамгийн алдагдалтай төсвөөр тэмдэглэгдээд байсан аж. Харин дөнгөж нэг сар өнгөрөв үү, үгүй юу, америкийн эдийн засаг сүйрэх нь хэмээн таамаглаад байсан шинжээчдийг алмайруулсан өөрчлөлт гарчээ.


Дөрөвдүгээр сард 500 гаруй тэрбум доллар төсөвт орж ирсэн нь түүхэн дэх энэ сарын хамгийн өндөр орлого бөгөөд тухайн сард хамгийн хүчтэй эдийн засгийн идэвхжил тохиолдлоо хэмээн АНУ-ын Конгрессийн Төсвийн байнгын хороо дүгнэсэн байна.


Энэхүү эргэлтэд олон шинжээчид гайхаж хоцорчээ. Хөрөнгийн буцаан олголтын хүрээнд хийгдсэн татварын шинэчлэл нь энэхүү эргэлтийн гол шалтгаан боллоо хэмээн тэд үзэж байгаа хэдий ч үнэндээ тийм биш бололтой.

Ер нь, дөрөвдүгээр сар бол АНУ-ын төсвийн хувьд хамгийн таатай сар юм. Татвар төлөгчид энэ сард үндсэн төлбөрүүдээ өгдөг юм байна. Энэхүү эерэг байдал тийм ч удаан хадгалагдахгүй байж магадгүй хэмээн зарим эдийн засагчид урьдчилан анхааруулж байгаа аж.

Гэвч Дональд Трампын засаг захиргаа өөр бодолтой байна. Тэд татварын шинэчлэл нь эдийн засгийн өсөлтийг хурдасгана гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд ингэснээр цаашид татварын орлого улам ихээр өсөх болно гэжээ.

Харин Олон улсын Валютын сан энэ талаар өөр байр суурьтай байна. Тэдний үзэж буйгаар, 2023 он гэхэд, АНУ-ын санхүүгийн байдал Итали, Мозамбикаас ч муудах болно хэмээн таамаглаж байна.

АНУ, Япон, Хятад гэх гурван улсад дэлхийн бүх өрийн бараг тэн хагас ноогдох бөгөөд тэр хэрээрээ эдгээр улсууд дэлхийн үйлдвэрлэлд зонхилох байр суурь эзэлж байна. Ер нь, сүүлийн 60 жилийн хугацаанд хөгжингүй орнууд даяаршсан өрийн циклийн манлайлагчид болоод байгаа бөгөөд үүнд хувийн секторын эзлэх хувь харьцангуй нэмэгдсээр байгаа аж.

 Д.Мягмарсүрэн

Эх сурвалж: www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин63(64.119.24.195) 2018 оны 05 сарын 15

vanga unen helj

0  |  0
Top