Хоёр настай охин руу загварын агентлагууд “хошуурч” байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 14

Бяцхан Ари Билгиний гэр бүл Австралийн Голд-Кост хотод амьдардаг. Ари хоёр ой л өнгөрч байгаа бөгөөд харин түүний ер бусын урт үсийг харсан хөндлөнгийн хүмүүс охиныг бараг дөрвөн ой хүрсэн байх хэмээн таамагладаг аж.

Билгин охин гайхалтай урт үстэйгээр хорвоод мэндэлжээ. Шинээр мэндэлсэн хүүхдүүд гормоны огцом өөрчлөлтөөс шалтгаалан нярайн сэвлэгээ хурдан гээж халзардаг бол харин Аригийн нялхын даахин сэвлэг улам өтгөрсөөр хоёр настай гэхэд итгэмээргүй гоёмсог үстэй болсон байна.


Түүнийг хорвоод мэндлэхэд хүйг нь тасалсан эх баригчдын өгүүлснээр, тэд өмнө нь ийм чихээ хаатал өтгөн ургасан сэвлэгтэй нярайг харж байгаагүй гэнэ. Гэвч охин цоо эрүүл учраас үүнд санаа зовниод байх асуудалгүй хэмээн эмч нар өгүүлжээ.


 Охины эцэг эх болох Гонса, Октай нар Швед, Германаас Австрали руу ирсэн аж. Тэд хоёулаа Туркийн цагаачдаас гаралтай юм байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Аригийн энэхүү өвөрмөц үс нь түүний турк угсаатай холбоотой бололтой.


Охин өсөх тутам түүний үс багасалгүй, харин ч нэмэгдэн улам өтгөрсөөр байгаа аж. Ээж нь түүний энэхүү гоёмсог үсийг янз бүрээр ороож чимэглэдэг гэнэ. Ингээд охиныхоо зургийг олон нийтийн сүлжээ хуудсандаа байнга байршуулдаг аж.


Харин саяхнаас охины зургийг загварын агентлагууд машид сонирхож эхэлжээ. Хоёр настай охины гоёмсог үсийг бахадсан мэргэжилтнүүд эцэг эхтэй нь өндөр үнэлгээ бүхий гэрээ хийхээр шамдаж эхэлсэн байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.107.6) 2018 оны 05 сарын 14

монгол 2 настай мөртлөө ийм үстэй хүүхдүүд зөндөө л байдаг шүү дээ.

0  |  0
Top