84, 33 дугаар сургуулийн сурагчид Польш улсын Плоцк хотын зорино

2018 оны 05 сарын 14

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болон зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн сар гаруй хугацаанд үргэлжилж, аваргаа шалгаруулав. Энэ жилийн лигийн тэмцээнд дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн эрэгтэй, эмэгтэй нийт 31 багийн 400 орчим тамирчин оролцлоо.

2018 оны лигийн аваргаар 84 дүгээр сургуулийн эрэгтэй баг шалгарч Польшийн Плоцк хотруу аялж, харилцан туршлага судалж, бэлтгэл хийх эрхтэй боллоо. Тэмцээний дэд байрт 111 дүгээр сургуулийн тамирчид шалгарсан бол 33 дугаар сургуулийн баг гутгаар байрын эзэд болсон юм. Харин ‘’Лигийн аварга’’ эмэгтэй багаар 33 дугаар сургуулийн тамирчид шалгарч дахин Плоцк хотруу аялах эрхээр шагнуулсан бол 79 дүгээр сургуулийн тамирчид удаалсан байна. Лигийн аваргын хүрэл медалийг ‘’Шавь’’ цогцолбор сургуулийн баг тамирчид хүртлээ.

2018 оны Сагсан бөмбөгийн лигийн тэмцээний эрэгтэй ‘’Шилдэг тоглогч’’-оор 84 дүгээр сургуулийн сурагч н.Дөлгөөн шалгарсан бол эмэгтэй ’’Шилдэг тоглогч‘’-оор 33 сургуулийн сурагч О.Зулцэцэг шалгарав. Түүнчлэн тэмцээнд сурагчдаа сайн бэлдэж, өмнөх жилийн амжилтаа ахиулан оролцсон 79 дүгээр сургуулийн багш П.Ууганхүү, 111 дүгээр сургуулийн багш Д.Алтанцэцэг нарыг ‘’Шилдэг дасгалжуулагч’’-аар шагнаж, урамшуулсан юм.

Лигийн тэмцээний шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо. Дашрамд мэдээлэхэд, сагсан бөмбөгийн спортыг хүүхэд залуучуудын дунд дэлгэрүүлж, багийн спортыг дэмжих, хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэх зорилготой тус тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Пүрэвдаваа дүүргийн Засаг дарга байхдаа санаачилж байсан юм  хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top