Ираны оюутнууд Америкийн визийг хоёр жил хүртэл хугацаагаар авах болов

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

 АНУ-ын Төрийн департамент Ираны оюутнуудын визийн журмыг хөнгөвчилж буйгаа зарлав. АНУ-д боловсрол эзэмшихийг хүссэн иран залуус олон удаагийн оролттой Америкийн визийг хоёр жил хүртэл хугацаагаар авах боломжтой болжээ. Өмнө нь Ираны оюутнууд зөвхөн гурав хүртэлх сараар нэг удаа орох эрхтэй виз авдаг байжээ. Вашингтоны шийдвэрийг Төрийн департаментын тэргүүн Хиллари Клинтон танилцуулсан байна." Иран дахь бодит өөрчлөлт шинэчлэлтэд АНУ шинэ боломж нээхийг хүсч байна" хэмээн Х.Клинтон онцоллоо.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top