Латви улсын нийслэл Рига хотноо гарсан зам тээврийн ослын буруутан нь 100 настай жолооч байж таарчээ.
Хотын төвөөр эргүүл хийж явсан цагдаагийн ажилтнууд Mazda маркийн автомашины жолооч зогсоолд байсан Mercedes машиныг ухрахдаа мөргөхийг харсан байна. Ингээд осол гаргасан жолоочийн бичиг баримтыг шалгаад үзтэл тэрээр 100 настай иргэн байсан аж.
Өндөр настай жолооч эр зогсоолд байсан машиныг мөргөснөө анзааралгүй явахаар завдаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. 100 нас зооглочихоод, автомашин барин замын хөдөлгөөнд оролцоод явж байна гэдэг мөн л агуу яс сайтайн шинж шүү...
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Hovorhon tohoildol baina shuu mundag umaa
gaihamshig