Хойд Солонгос Пхунгери дахь цөмийн болон бусад зэвсгийн туршилтын газраа буулгаж байгаа нь хиймэл дагуулын зургуудаас ажиглагджээ. Энэ талаар “Рёнхап” агентлаг Хойд Солонгосын нөхцөл байдлыг хянадаг “38 North” сайтын мэдээн дээр үндэслэн мэдээлсэн байна.
Цөмийн зэвсэг туршдаг полигоноо буулгах ажиллагааг тус улс энэ сарын 7-ноос эхэлж, ажиллагаа бүрэн явагдаж байгаа нь баталгаатай гэнэ. БНАСАУ өмнө нь Пхунгери дахь цөмийн полигоноо энэ сарын 23-25-нд хаах болно гэдгээ илэрхийлж байсан юм.
Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохоор тохиролцсон билээ. Энэ асуудлаар ирэх сарын 12-нд болох АНУ, Хойд Солонгосын удирдагч нарын уулзалтаар мөн ярилцах юм. Сингапурт болох дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Ким Жон Ун бид хоёр уулзалтаа дэлхий дахины энх тайвны төлөө байлгах болно” гэж тодорхойлсон билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 3 )
Буруудаж л байна даа!!! Каддафийн замаар орох вий дээ !!!
Хойт солонгос нэгэнт хийгээд ажилттай болсон цөмийн зэвсгээ устгахгүй байлгүй дээ.Харин дахин цөмийн туршилтыг дахин хийхгүй гэж д полигооноо нурааж байгаа байх.АНУ-ын ов мэхийг ямар дэлхий мэдэхгүй биш,мэднэ.Тэгэхлээр хойтууд АНУ-ыг цөмийн зэвсгээ устгасан нөхцөлд адилхан устгах нь зүйтэй бөгөөд тэгэх ч байх л даа.Хойт солонгос зөвхөн дангаараа цөмийн зэвсгээ устгавал тэд амиа хорлосонтой адил зүйл болно. Гэхдээ хойтууд цөмийн зэвсгээс өөр үнэмлэхүй хүчтэй зэвсэг хийчихсэн бол цөмийн зэвсгээ дангаараа устгаж нэг болох юм.
Хойт Солонгос цөмийн зэвсгээ хураахаас АНУ Солонгосын хойгоос цэргээ татах нь илүү чухал. Шалтгаан нь арилаагүй байхад зэвсгээ хэраах нь зөв алхам биш.