Цыган эмэгтэйн хэлсэн мэргэ 40 жилийн дараа биеллээ оллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 15

Би 18 настай байхдаа найзуудтайгаа хамт кафед суугаад, жимсний шүүс уунгаа элдэв зүйлс ярилцан инээлдээд сууж байлаа. Тийшээ цыганууд орж ирэв. Нэгэн цыган эмэгтэй над руу хэсэг харж байснаа дөхөж ирээд: “Бүхий л амьдралыг чинь яриад өгье, сонсохыг хүсч байна уу” гэлээ.

Ээж маань цыгануудаас болгоомжлох хэрэгтэй хэмээн захидаг байсан хэдий ч тэр эмэгтэй юу гэж хэлэх бол гээд сониуч зан хөдлөөд явчихав. Тэгээд ч, тэр цыган надаас ямар нэгэн мөнгө хүсэлгүй, зүгээр л гарыг маань барьж алга руу харснаа дараа нь нүд рүү ширтлээ. Ингээд хачирхалтай зүйлс ярьж эхлэв.

“21 насандаа гэрлэнэ. Гурван хүүхэдтэй болох юм байна. Нэлээн томоохон алба хашна. Нөхөртэйгээ асуудалтай болж, нэлээн сүүлд, хүүхдүүдээ томорсон хойно салах юм байна. Нөхрийнхөө эцэг эхтэй хэл амаа ололцож чадахгүй. Хүйтнээс болгоомжилж, өөрийгөө хайрлаж байх хэрэгтэй. Гэвч удаан хугацаагаар өвчлөн, хагалгаа хийлгэх болно. Хүүхдээ аврах юм байна. Насан өндөр болсон хойноо ганцаараа үлдэнэ”

Үүнийг сонсоход тухайн үед хачин санагдаж байлаа. Би түүнд өөрт байсан 15 копеекоо өгсөн юм. Тэр бол нэг цөцгийтэй зайрмаг худалдаж авах хэмжээний л мөнгө байсан.

Ингээд олон он жилүүд өнгөрсний эцэст бодоод үзэхэд, тэрхүү цыган эмэгтэй миний амьдралыг үнэн зөвөөр мэргэлж хэлсэн мэт санагдахаар.

Би яг л 21 насандаа хүнтэй гэрлэсэн боловч удаан хугацаанд хүүхэдгүй байж байгаад жирэмслэн хоёр ихэр хүүхэд тээсэн юм. Ямар их аз жаргалтай байсан гэж санана! Гэвч охид маань төрөх үедээ эндэцгээсэн юм.

Харин нэг жилийн дараа Бурхан надад хүү бэлэглэв. Дараа нь нэг жил хагасын дараа охин, түүнээс хойш дөрвөн жилийн дараа бас нэг хүү төрүүллээ. Ийнхүү бид 3 хүүхэдтэй болов.

Нөхөртэйгөө сайн харьцаатай хэдий ч түүний эцэг эхтэй яагаад ч юм, огтхон ч хэл амаа ололцож чадахгүй байлаа. Би өөрөө хот газар төрж өссөн, харин тэд бол хөдөөнийх.

Тэд намайг амттай хоол хийж чадахгүй байна гээд, би тэднийг архи уулаа хэмээн шүүмжилдэг байв. Тэд өөрсдийн нэрсэн самогоноо яг л ус шиг уухыг нь яана. Нөхөр маань хааяа тэдэнтэйгээ нийлээд уучихна.

Би техникум төгсөөд, Азийн нэгэн оронд ирээд шууд л зааварлагчийн ажил хүлээн авлаа. Дараа нь эчнээгээр Их сургууль төгсөөд, хотын намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга болон дэвшив. Өөрийгөө ийм албан тушаалд очно гэж өмнө нь зүүдлээ ч үгүй явлаа.

Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа есдүгээр сарын сэрүүхэн өдөр нүцгэн хөлөндөө углааш өмсөөд сүү авахаар гарч гүйлээ. Ингээд салхинд цохиулж өвчлөв. Сүрьеэгээр өвчлөн нас барсан хамаатнаа сүүлчийн замд нь үдэхээр очихдоо тэр өвчний халдварыг авснаа бас мэдээгүй явж байсан болж таарлаа.

Эцэст нь, эмнэлэгт хэвтэж уушгины хагалгаанд оров. Ингээд эмнэлгээс гарч гэртээ ирэх үед охин минь өвчлөөд, амьтай голтой төдий байж байв. Эмээ нь:  “бараг найдваргүй байх аа” гэчихсэн санаа амар сууж байх нь тэр. Би ч охиноо шүүрч аваад эмнэлэг рүү гүйлээ. Тэнд охин минь аврагдаж чадав.

Хүүхдүүд маань дунд сургуулиа төгссөнөөс хойш нөхөр жаахан зугаалах маягтай болж, өөр бүсгүйтэй учир ургуулж эхэллээ. Ингээд эцэст нь бид салцгаан, би хүүхдүүдтэйгээ үлдэв. Тэд том болж өрх тусгаарлаад, өөр хотууд руу явлаа.

Одоо би ганцаараа амьдарч байгаа бөгөөд тэртээ олон жилийн өмнө намайг мэргэлсэн цыган эмэгтэйг дурсан сууж байна. Тэр яаж миний хувь заяаг ингэж алган дээрээ тавьсан мэт барин тавин хэлж чадав аа? Үнэхээр гайхалтай!

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.18.75) 2018 оны 10 сарын 30

NEG L ODOR

0  |  0
(64.119.18.75) 2018 оны 10 сарын 30

NEG L ODOR

0  |  0
Увьдис(202.179.27.9) 2018 оны 05 сарын 16

Хүний хэлсэн зүйлийг хэзээ билэх нь гэж хүлээсээр амьдралаа яг тийм болгож дээ. Хэрэв тэр цыган өөдрөгөөр хэлж өгсөн бол амьдрал нь өөдрөг байх байж

0  |  0
Зочин (64.119.25.80) 2018 оны 05 сарын 16

Янз бүрийн үздэг хардаг хүмүүсээр үзүүлж харуулах дэмий амьдралын зурлаганд өөрчлөлт ордог гэж хөгшчүүл ярьдаг байсан.Жирийн энгийн амьдрал л зөв зам шүү дээ.Хүмүүс энэ байдлаа өөрсдөө өөрчилж болохоо байхаараа ийм хүмүүсд ханддаг байх.Энэ бол буруу шүү

0  |  0
haku(64.119.27.161) 2018 оны 05 сарын 15

ter hund ni uzuuleh ymsan.

0  |  0
З(66.181.160.13) 2018 оны 05 сарын 15

Цыган Хотон хүмүүс Шамбалын орны захаар нутаглаж бж бгаад хөөгдөн ирсэн гэдэг тэнд бхдаа их юм сурсан гэж сонсож блаа

0  |  0
lo(59.153.113.136) 2018 оны 05 сарын 15

HOVSDDOG URT TSAGAAND TSIGAN HOZRIIN MERGE BII

0  |  0
zochin(27.123.212.141) 2018 оны 05 сарын 15

uridchilj medsiin bishee. amidraliig chin programchlana gedeg ene. ene hun tegj helsen tiim yum boloh baih gej dotoroo bodood baihaar, ter ni biellee olj baigaa yum. tiim bolhoor hund bitgii uzuul gedeg enedee.

0  |  0
Зочин(112.72.14.217) 2018 оны 05 сарын 15

Итгэхэд хэцүү юм

0  |  0
narhan(203.91.115.38) 2018 оны 05 сарын 15

tsigan humuus yah argagui mergen shuu

0  |  0
Top