“Ван трейд”ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгов

2018 оны 05 сарын 15

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Ван трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргалаа.

“Ван трейд” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн аж. Мөн тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь ийнхүү хүчингүй болгожээ. Захирамжийн дагуу тус компанитай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу цуцалж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын албаны даргад даалгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хурц(124.158.111.6) 2018 оны 05 сарын 15

Бат-үүл л өгсөн юм байгаа биздээ. Өөр хэн байгааж

0  |  0
hariutslaga toots(112.72.14.67) 2018 оны 05 сарын 15

tuhain uyed n ene zuvshuurliig hen hen gej darga ugsun tedend yamar arga hemjee avsniig bas medeeleh heregtei bna bas shaardaj bna

0  |  0
Top