Ямар ч эрүүл ухаантай хүн Путинтэй маргахыг хүсэхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 15

Германы Ардчилсан чөлөөт намын тэргүүн Кристиан Линднер Оросыг G8 руу буцаан оруулахыг уриалсан байна. Энэ тухай Британийн The Daily Express сонин мэдээлжээ.

Германы улстөрчийн үзэж буйгаар, эрүүл ухаантай хэн ч Орос улстай шөргөөцөлдөн, тус орны Ерөнхийлөгчтэй маргалдахыг хүсэхгүй гэнэ. Тиймээс ч, дэлхийн ихэнх улс орнууд Владимир Путинтэй муудалцахыг хүсдэггүй гэж The Daily Express дурдсан байна.

Дэлхийн их найм буюу G8-д Орос улсыг ахин урих замаар байр суурь гаргаж өгөх,  эсвэл G7+1 гэсэн шинэ формат үүсгэхийг Германы сөрөг хүчний удирдагч санал болгосон аж.

Түүнээс гадна, Европын Холбоо болон Оросын дээд хэмжээний чуулга уулзалтуудыг дахин сэргээх нь зайлшгүй чухал гэдэгт анхаарлаа хандуулахыг тэрээр хүссэн байна. “Орос улс тогтсон дүрэм журмыг мөрдсөн тохиолдолд Европын гэр бүлд Оросын орон зай бий болно” гэж Германы улстөрч өгүүлжээ.

Сүүлийн саруудад Германы улстөрийн хүрээнд Оростой харилцах явдал их хүндрэлтэй сэдэв болоод байгаа аж. Оросын тагнуулч асан Сергей Скрипаль охины хамт Британийн Солсберид хордуулагдсан явдалд Ангела Меркель ихээхэн хатуу байр суурьтай байгаа юм. Тиймээс ч, Германы канцлер Их Британийг дэмжин, Оросын дөрвөн дипломатчийг гаргахыг тушаасан билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.66) 2018 оны 05 сарын 15

Англид хордсон гээд байгаа хоёр Орос иргэн анхнаасаа зохион байгуулалттай буруу шаалт шахалт гэсээн. Алах л байсан бол юу гэж улс төрийн ялтан солилцоогоор Англид өгөх юм. Тэрийг устгахад Путинд асуудал биш. Буцаагаад Англид тагнах ажилгаа даалгасаныг нь Англичууд мэдэж байсан. Хордуулсан нь Англичууд харин Оросруу бурууг чихэж тагнуулчийг өөрийн талд 100% болгож чадсан.

0  |  0
TJ(90.180.37.125) 2018 оны 05 сарын 15

usa holdoz ehleheer orosoos oor yu oldoh vedee magadgui onooh Putini surduuldeg zer zevsgees aiz ehlee yu buu med politik gedeg bol hamgiin hudal huurmag zuil

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 05 сарын 15

evropiinhon evgui baidald orj ehelsen bolohooroo ichihgui ingej yarj ehelj baigaa,,,,ene Lindner chin ih buruu um heldeg hyndee orosiin tuhai, ih huvirna er ni ed nar muuhai hymyys….orosuud medej baigaa

иргэн(202.179.25.60) 2018 оны 05 сарын 15

Энэ том Гүрэнтэй харьцаагаа тасдана гэдэг эргээд Европын улсууд болон Европын холбоонд Эдийн засгийн хувьд маш муу үр дагавар гарч байгаа шүү дээ, Агуу Орос гүрэнтэй харьцаагаа тасдана гэдэг ёстой Тэнэг холын бодлоггүй Улс төрчидөөс гарах л Зан авир,

0  |  0
Top