Хойд Солонгосын талаас Өмнөд Солонгост хандан дээд хэмжээнд хэлэлцээр хийе гэсэн санал тавьжээ. Өмнөдийн тал үүнийг нь хүлээн авч, энэ сарын 16-нд буюу маргааш хоёр улсын дээд албан тушаалын төлөөлөгч нар цэрэггүй бүс Панмунжомд уулзах гэж байна. Энэ талаар Өмнөд Солонгосын Нэгдмэл байдлын асуудал эрхэлсэн яамнаас мэдээлжээ.
Хойд Солонгосын талаас хэлэлцээрт 29 хүнтэй төлөөлөгчдийн багийг илгээх аж. “Рёнхап” агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын төлөөлөгчдийг тус улсын Энх тайван, эв нэгдлийн хорооны дарга тэргүүлэх гэнэ. Хойд Солонгосын төлөөлөгч нарын дотор түүнчлэн спорт, эдийн засгийн асуудал хариуцсан түшмэд болон сэтгүүлч нар байх аж.
Хойд Солонгос нь дээрх дээд хэмжээний хэлэлцээрийг саяхан хоёр Солонгосын удирдагчдын уулзалт болсон Панмунжомд хийе гэсэн саналыг тавьжээ. Хоёр орны төлөөлөгч нар Ким Жон Ун, Мүн Жэ Ин нарын байгуулсан гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар болон цаашид ямар ажлуудыг хийхээ ярилцах аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )