Хөвсгөл аймагт 800 ахмад чууллаа

Аймгийн Засаг дарга 2018 оныг "АХМАД НАСТНАА ДЭМЖИЖ АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛАХ" жил болгон зарласан билээ. Нэрлэсэн жилийн хүрээнд 5 дугаар сарын 11-15-ны хооронд Ахмадын байгууллагын 30 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна. "Ахмадын чуулган" хийж, ахмадууд маань урлаг спортоор өрсөлдөж, хийсэн бүтээсэн зүйлээрээ үзэсгэлэн гаргалаа. Ахмадын нэгдсэн арга хэмжээнүүдэд 24 сумын нийт 800 ахмад настнууд авьяас билиг, ур чадвараа сорилоо. Багийн нийлбэр дүнгээр 1-р байрыг Мөрөн сум, 2-р байрыг Бүрэнтогтох сум, 3-р байрыг Тариалан сум, тусгай байрыг Цагаан уул, Ренчинлхүмбэ сум тус тус эзэллээ. Залуу хойч үеийнхээ үлгэр дуурайлал, манлайлал болсон ахмад настнууд минь эрүүл энх байж, урт удаан наслах болтугай. Ахмад настнуудруу чиглэсэн арга хэмжээ, бодлого шийдвэрүүд дахин үргэлжилнэ.

 

 

    

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page