Дуучин Дэлгэрмөрөнгийн охин Зөөлөнсий сэтгэлийн үгээ илгээжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 15

Олон сайхан дуунуудаараа ард түмний хайрыг татаж, түүнийхээ хэрээр үг, үйлдэлээ үргэлж л "үнэн" байлгахыг хичээдэг дуучин бол Дэлгэрмөрөн. Хүмүүний амьдралд тохиолддог зовлон бэрхшээлийг тойрч биш дайрч гарсан гашуун дурсамжтай нэгэн.Хайртай гэргий нь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзэж, охинтойгоо хамт хатуу хөтүүг туулж яваа гэхэд хилсдэхгүй.

Хайртай охиндоо Зөөлөнсий хэмээх нэр хайрлаж түүнийхээ нэрийг тайлбарлахдаа "Та гар руугаа үлээгээд үзээрэй. Гар дээр чинь ирж байгаа тэр зөөлөн мэдрэмжийг л би охиндоо нэр болгож өгсөн юм. Олон мянган охид цаашаа гүй явахад Зөөсий гэж би охиноо дуудахад нэг л охин эргэж харна гэдэгт итгэлтэй байдаг болохоор энэ нэрэнд хамгаас" дуртай хэмээн ярьсан байдаг.

Харин одоо бол Зөөлөнсий охин сургуульд орсон бөгөөд аавдаа зориулан сэтгэлийн үгээ илгээжээ. Зөөлөнсий бичихдээ "Таныгаа уурлуулж гомдоодог бол уучлаарай. Би таны дуулахыг хараад л үргэлж уйлдаг. Та минь зовлон жаргалыг амсаж яваа нэгэн эр хүн юм. Би чинь  таныхаа мөөмийг идэж өслөө дөө. Та намайг бас их гомдоодог. Гэхдээ тэр бүхэн худлаа гэдгийг мэднэ. Энэ том хорвоод хоёулаа үзэхийг нь үзээд л явж байна даа. Хайрт аавдаа 100 наслахыг ерөөё" гэжээ.

Д.Цэцэг

WWW.ZINDAA.MN

Image may contain: 1 person, on stage

 

Image may contain: 1 person, standing

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.191.172) 2018 оны 05 сарын 15

Ийм ухаантай сайхан охин элэг бүтэн амьдраасай.

0  |  0
Зочин(66.181.186.224) 2018 оны 05 сарын 15

Хөөрхий дөө хүүхэд гэж ийм гэнэн цагаахан амьтад юм даа.

0  |  0
Zochin(202.21.106.114) 2018 оны 05 сарын 15

Sayhan ehner ni ungursun bizde uur huuhentei hurim hiisimu ?

0  |  0
zochin(217.123.109.130) 2018 оны 05 сарын 15

ymar hersuu uhaantai yum be, huurhun ohiniig ni burhan urgelj iveeh boltugai

0  |  0
Zochin(66.181.161.118) 2018 оны 05 сарын 15

Yasan huurhiim be Evii evii Sain saihnig husiy

0  |  0
Top