Боолчлогдож байсан охиноо олжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 15

Пермийн хязгаарын нэгэн багавтар хотын оршин суугч Татьяна Шурманова 9 хүүхэдтэй бөгөөд Наташа хамгийн том нь юм. 1993 оны намар 22 настай Наташа гэрээсээ гарч яваад тэр чигтээ сураггүй алга болжээ, яг л газрын гаваар орсон мэт.

Бүсгүйг алга болдог шөнө хэн нэгэн түүнийг нэг тийшээ явахыг ятгаж байсан тухай хөршүүд нь ярьсан аж. Өнгөрсөн бүхий л он жилүүдэд ээж Татьяна Шурманова охиноо хэзээ нэгэн цагт гэртээ хүрээд ирэх байх хэмээн итгэж байж.

Андрей Малаховын “Прямой эфир /Шууд эфир/”-ийн хамт олон бүсгүйг олохын тулд хувийн мөрдлөг явуулжээ. Ингээд Ташкент хотод Наталья Смирноватай адилхан эмэгтэй байгааг сэтгүүлчид олсон байна.

Түүнийг олсон түүх ийм юм байна.

Ташкент хотын оршин суугч Ханифа Холмирзаева дэлгүүр орчихоод буцаж явахдаа кафен дэргэд нэгэн өрөвдөлтэй эмэгтэй байхыг харжээ. Ингээд түүн рүү дөхөн очтол авч яваа талхнаасаа өгөөч хэмээн гуйсан гэнэ. Орон гэргүй тэнэмэл эмэгтэйн байгаа байдал Ханифад өрөвдөл төрүүлэн тэрээр гэртээ дагуулан харьсан аж.

Ийнхүү Ханифа Наташаг хоёр жил гэртээ байлган, тэжээн асарчээ. Наталья яг л жаахан хүүхэд мэт биеэ авч явж байсан учраас ихээхэн анхаарал халамж тавих шаардлагатай байсан гэнэ.

Тэр бүх л зүйлээс айдаг байж. Хийн зууханд ойртож очихгүй, ажиллаж байгаа тоос сорогчоос айж зугатдаг гэх мэт. Түүнд усанд орж, хувцас хунараа солих, угааж арчихад бараг л анхнаас нь зааж сургах хэрэг гарсан аж. Ингээд тэднийд байх үед нь сэтгүүлчид олсон бололтой.

Тэрээр 25 жилийн өмнө Ташкентад нэг бүсгүйн хамт ирсэн бөгөөд галт тэрэгний буудал дээр төөрсний улмаас Наташа ганцаараа үлдсэн байна. Ингээд бараг гудамжинд амьдарч эхэлжээ. Түүнийг хүмүүс эдлэн газартаа аваачаад элдэв эсийн ажил хийлгэн боолчилж байсан гэнэ.

Удаан хугацаанд уулзалдаагүй ээж охин хоёр “Прямой эфир”-ийн студид уулзжээ. 25 жилийг харь нутагт өнгөрүүлсэн охиноо ээж нь таних болов уу?


 

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.87.255.66) 2018 оны 05 сарын 16

Нээх сэтгэгдэл бичсэн хүмүүс.Орос эмэгтэй та нарт ямар хамаа байна.Өөрсдийнхөө амьдралаа яая гэж байж манайхан сонин муухай зантай хүмүүс шүү.

0  |  0
ul(84.75.60.101) 2018 оны 05 сарын 15

ene huuhen uuruu gereesee zugtaagaad yawsan yum bishu tgd tuuruud 25 jil hunii gazar aild zaragdaj boolchilogdoj bgd suuldee guilag guidag bolson yum be ugn 22 busgui hun ger ornoo olohgui bna gj bhgui shude

0  |  0
Tumee(27.123.214.102) 2018 оны 05 сарын 15

Uuruu buruutai.gereesee zugtsan.turag yadarval uulaa.hun urgaa temtsnee gej.eej geriinhnee olno gedeg az zavshaan.odoo nas ahisan hun niigemshih heregtei?

0  |  0
.(178.197.226.192) 2018 оны 05 сарын 15

Orsiin ene nevtruulgiig orchuulgatai tvgeer gargadag bolgomoor l bgn.

0  |  0
гангар(66.181.164.222) 2018 оны 05 сарын 15

нэвтрүүлгийг нь үзсэн. Наад хүүхэн чинь өөрөө буруутай юм байна лээ

0  |  0
Top