Лос-Анжелесийн тарчиг гудамжны хүү дэлхийд алдартай жүжигчин болсон түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 16

Холливудын хамгийн өндөр өртөгтэй жүжигчдийн нэг, “Оскар”-ын шагналт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, хүрээлэн буй орчныг хамгаалагч, продюсер, бүсгүйчүүдийн хайрыг татсан ганц бие эр гээд л энэ залууг тодорхойлох үг олон. Ингээд олон үг нуршилгүй “Алдартнуудын амжилтын түүх” буландаа жүжигчин Леонардо Ди Каприогийн амьдрал, амжилтын замаар хэсэгхэн зуур аялая.

Лео орос гаралтай

Владимир Путин и американский киноактер Леонардо Ди Каприо. Архивное фото

Жүжигчний карьераа 1990-ээд оны эхээр эхэлсэн энэ залуу тэр даруйдаа олон нийт болон кино шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авч эхэлсэн юм. Леонардо Ди Каприо 1974 оны 11 дүгээр сарын 11-нд Калифорнийн Лос-Анжелест төржээ. Тэрбээр комикс зохиолч Жорж Ди Каприо, шүүхэд нарийн бичиг хийдэг Ирмелин Инденбиркен нарын ганц хүү юм. Леогийн аав нь итали, германы эрлийз. Ээж нь Баруун Германд төрсөн аж. Леогийн ээжийн талын өвөө нь герман, эмээ нь Оросын цагаач байжээ. Леонардо 2010 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ “Манай эмээг эцэг эх нь Оросоос Герман руу авч явахад хоёр настай байсан ч оросоор ярьдаг байсан гэсэн. Өвөөгийн талд бас орос цус байсан” гэж ярьж байсан билээ.

Алдарт Леонардо да Винчигийн зургийг үзэж байсан ээжийнхээ хэвлийд анх хөдөлжээ

Маленький Лео с мамой и папой

Жүжигчинд Леонардо Ди Каприо гэх нэрийг зүгээр ч нэг өгөөгүй аж. Леогийн ээж нь түүнийг тээж байхдаа алдарт Леонардо да Винчигийн зургуудыг үзэж явтал хэвлий дэх хүүхэд нь анх удаагаа хөдөлжээ. Тийнхүү Ирмелин хүүдээ Леонардо гэх нэр өгсөн байна. Алдартай хүний нэр хүүг нь дэлхийн хэмжээний од болгосон гэж Леогийн эцэг эх нь бэлгэшээдэг.

Леонардог нэг нас хүрэхэд эцэг эх хоёр нь салжээ. Хүү ээжтэйгээ үлдэж, Лос-Анжелесийн хэд хэдэн хороололд амьдарсан байна. Тэднийх Лос-Анжелесийн хамгийн ядуу гудамжинд ч амьдардаг байжээ. Ээж нь гэр бүлээ элэг бүтэн, идэх хоолтой авч явахын тулд олон ажил зэрэг хийдэг байв. Леонардо Ди Каприо одоо бүхий л албан ёсны арга хэмжээ, шагнал гардуулах ёслолд ээж Ирмелинтэйгээ хамт очдог. Тэрбээр “Ээж минь миний амьдрал. Тэр бол жинхэнэ эрдэнэс. Би ээж шигээ л бүсгүйг хайдаг” гэж ярьдаг. Ээж нь байгаагүй бол тэднийх ядуурлаас аврагдаж, Лео алдартай жүжигчин болохгүй байх байлаа. Тэдний гэр бүл гэмт хэрэгтэн, биеэ үнэлэгчдээр дүүрсэн хамгийн ядуу гудамжинд хүндхэн амьдарч байхад ээж нь хэд хэдэн ажил зэрэг хийж хүүгийнхээ жүжигчин болох мөрөөдлийг биелүүлэхээр зүтгэж байжээ. Лео "Надад хамгийн ихээр итгэж, дэмждэг ээж минь байгаагүй бол өдий зэрэгт хүрч чадахгүй байх байсан" гэж ярьдаг.

Роберт Де Ниротой хамт тоглохын тулд ажлаа орхиж байв

Ди Каприо.Жизнь этого парня

Лео хоёр нас гарантай байхдаа анх дэлгэцэнд гарчээ. 14 настай байхад нь аав нь түүнийг хүүхдийн алдартай шоунд аваачсанаар Леонардо жүжигчин болохоор шийдсэн байна. Хүүгийн зүс царай, үс засалтыг маш их таашаасан нэгэн эрхэм Леог 30 гаруй рекламанд тоглуулжээ. Мөн хэд хэдэн олон ангит кинонд тоглов. Тэрбээр инээдмийн, аймшгийн, адал явдалт гээд бүхий л төрөлд хүч сорьж байлаа.

Лео нэлээд алдартай олон ангит кинонд тоглож эхлээд байхдаа Роберт Де Ниротой “Нэгэн хүүгийн амьдрал” кинонд тоглохын тулд уг ажлаа орхиж байжээ. Сүүлд нь тэрбээр 1993 онд Жонни Депптэй хамт “What”s Eating Gilbert Grape” кинонд тоглов. Энэ кинонд Лео Арни гэх Гилбертийн дүү, оюуны хомсдолтой залуугийн дүрд тоглосон нь амжилт олж, анх удаагаа “Алтан бөмбөрцөг” болон “Оскар”-т нэр дэвшжээ. Тийнхүү Лео алдартай найруулагч нарын анхааралд өртөж, нэртэй жүжигчидтэй хамтран тоглож эхлэв.

“Титаник”-т тоглохоос татгалзах гэж байжээ

upload-04-pic4_zoom-1000x1000-54480.jpg

Леонардо Ди Каприо 1996 онд Клэр Дэйнсийн хамт алдарт “Ромео, Жульетта”-д тоглов. Уильям Шекспирийн сонгодог жүжгийн орчин үеийн хувилбар болгож хийсэн энэхүү кино амжилт олж, Леогийн аав хүүгийнхээ уг дүрд нь хамгийн их дуртай гэнэ. Дараа нь Лео алдарт Роберт Де Ниро, Дайан Китон болон Мерил Стрип нартай хамт “Марвины өрөө” гэх гэр бүлийн драмд тогложээ.

Леонардо Ди Каприогийн тоглосон “Уолл-стритийн чоно”, “Агуу Гэтсби”, “Чадвал намайг барь”, “Нисгэгч”, “Амстердам”, “Хувьсгалын зам” зэрэг алдартай киног дэлхий мэднэ. Гэхдээ түүнд маш их амжилтыг авчирч, Холливудын хамгийн өндөр өртөгтэй жүжигчин болгосон кино бол “Титаник”. “Титаник” гэхээр хүн бүрийн санаанд Леонардо Ди Каприо, Кэйт Уинслет нар буудаг билээ. Найруулагч Жэймс Кэмероны энэхүү киноны гол дүрээс Лео эхлээд татгалзах гэж байжээ. Эцэст нь зөвшөөрч, Жэймс Кэмерон ч түүний жүжигчний ур чадварт итгэснээр “Титаник” кино 1997 оны соёл урлагийн онцлох үйл явдлаар нэрлэгдэж, “Оскар”-т 11 номинацид ялалт байгуулж рекорд тогтоосон юм. Леонардо Ди Каприог “People” сэтгүүл 1997 онд дэлхийн хамгийн сайхан 50 хүний нэгээр нэрлэж байв.

Удаан хүлээсэн “Оскар”

Леонардо Ди Каприо получил первый в карьере «Оскар»

Леонардо Ди Каприо “Оскар”-т олон удаа нэр дэвшиж байсан ч уг алтан баримлыг гардаж чаддаггүй байсан юм. Фэнүүд нь түүнд “Оскар” өгөхийг шаардаж, зарим хүмүүс Леог “Оскар”-ын тэнгэргүй жүжигчин ч гэж байв. Харин 2016 онд Лео удаан хүлээсэн “Оскар”-аа “Тhe revenant” киноны гол дүрээр гардсан юм. Энэхүү киноны найруулагч Алехандро Гонзалес Иньярриту, зураглаач Эммануэл Любецки нар ч мөн “Оскар”-ын алтан баримал гардсан билээ. Киноны зураг авалт маш хүнд нөхцөлд удаан хугацаанд явагдаж, Лео “Тhe revenant”-д тоглохдоо бараг л үхээд сэхжээ.

Леогийн жүжигчний чадварыг өндрөөр үнэлүүлсэн бас нэг кино бол Фрэнсис Скотт Фицжералдын “Агуу Гэтсби”. Энэхүү бүтээл кино шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ аваагүй ч Ди Каприогийн тоглолт маш өндрөөр үнэлэгджээ.

НҮБ-ын энхийн элч

Леонардо Ди Каприо 2016 оны нэгдүгээр сарын 19-нд Давост болсон Дэлхийн эдийн засгийн форум дээр хүрээлэн буй орчныг хамгаалдаг ажлаараа “Crystal Award” шагналын эзэн болсон билээ. Тэрбээр 1998 онд “Leonardo DiCaprio Foundation” гэх сан байгуулж, 30 сая гаруй доллароор дэлхийн 40 оронд хүрээлэн буй орчныг хамгаалах 70 төсөлд хөрөнгө оруулжээ. Тэрбээр НҮБ-ын энх тайвны элч. Цаг уурын өөрчлөлтийн асуудлаар олон улсын хурал, уулзалт дээр илтгэл тавьдаг юм.

Гоонь эр Лео

Жүжигчин залуу олон бүсгүйн анхаарлыг төвд байдаг ч гэр бүл зохиодоггүй нэгэн. Алдартай моделиудтай үерхдэг ч тэдний харилцаа хэдхэн сар үргэлжилэхээс хэтэрдэггүй. Лео амьдралын цорын ганц хайраа ээждээ өгсөн гэж ярьдаг. Ээж шигээ л эмэгтэйг хайж яваа гэх түүний нас одоо 43.

img

Ди Каприо. Ромео. jpg

Leonardo_DiCaprio_(Berlin_Film_Festival_2010).jpg

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.78) 2018 оны 05 сарын 15

Лео мундаг.

0  |  0
Б.мөнхбадрах(66.181.161.32) 2018 оны 05 сарын 15

Баярлалаа найз

0  |  0
Top