Н.Алтанхуяг хэлд орж Алтангадас хөлд орлоо

2018 оны 05 сарын 16

 Өнгөрөгч сонгуулиар ус нутагтаа нүүр бардам нэр дэвшин очсон Н.Алтанхуяг хэн ч танихгүй дангийн давааны нөхөрт “суйлуулчихсан” нь санаанд оромгүй зүйл болсон. Ямар олиг байхав, нутгийнхаа наадамд ногт ганзаглаж очоод уначихна гэдэг тийм ч аятайхан зүйл биш байх. АН-ыг хойморлож байсан Алтангадасыг тэргүүлж, хамтарсан Засгийн газарт /2008-2012/ дөрвөн жил шахам гүрийсэн Н.Алтанхуяг сонгуулийн өмнөхөн гэнэт Засгийн газрын хаалгыг савж одсон. Үүнээс ч болсон уу, 2012 оны сонгуульд арай илүүрхэсэн учраас “шинэчлэлийн” хэмээх сүржин нэртэй Засгийн газрыг байгуулаад ажилласан ч түүний улстөрийн зам дардан байсангүй.

Дотоодын дажинтай АН доторхи фракцууд болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гээд үй олон бүлэглэл түүнийг цээжээ сөхвөл хөлд нь гүйхэд бэлэн байсан. Тиймдээ ч түүний ахлах зөвлөхөөр ажиллаж асан Л.Гансүхээс эхлээд Төрийн өмчит компанийн захирал, Хэрэг эрхлэх газрын дэд тэргүүн хүргэн, өөрсдийнх нь хамаатан садан гээд олон хүнийг шалгаж, яллахыг нь яллаж 2014 оны эцэс хүртэл ноцолдож байгаад унагаад авсан. Танхимынх нь сайдуудаар хүртэл оролдож гээд түмэн зүйлээр үзсэн дээ.

Засаг тэргүүлж байхдаа бусдыг үг хэлүүлдэггүй цоролзож байдаг нөхөр маань энэ цагаас хойш чимээ намдаасан. Тэр тусмаа өнгөрөгч 2016 оны ялагдлаас хойш бүр ч сураг алдарсан. Харин Н.Алтанхуяг гэгч нөхөр сүүлийн үед айдас хүйдсээ ор тас мартан “пэд пэд” дуугарах болсон нь хэвлэлээр харагдана. Нэгэн үе өмөлзөхдөө тулж явсан Н.Алтанхуяг юуны учир гэнэт ихэс дээдсийнхээ өөдөөс цоролзох болов гээд гайхаж байгаа хүн ч байна.

Хамгийн сүүлд гэхэд АН-ын дарга С.Эрдэнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн луйврын гар хөл гэх мэтээр мэдээлэл хийж, намынхаа эрх мэдэлтнүүдийг шүүмжлээд эхэлжээ. С.Эрдэнийг юугаа ч мэдэхгүй “Молор-Эрдэнэ” компанийн захирал гээд гүйж явахад Н.Алтанхуяг ардчиллын үйл хэрэгт анхнаас нь зүтгэсэн УИХ-ын гишүүн байсан гэхээр энэ зэргийн зиндаа байж болох л доо. Түүний хувьд 2014 оны эцэст засгаа хамгаалж үлдэж чадаагүйгээс хойш олон удаагийн сонгуульд бүдэрсэн. Юуны өмнө 2016 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодож ирсэн бол АН-ын даргын төлөөх дотоод сунгаанд мөнхүү бүдрэв. Удаа дараа бүдэрсэн ч эс хашрах Н.Алтанхуяг 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сунгаанд мөнхүү ялагдал хүлээсэн гээд 2014 оноос хойш түүнд өндийх чөлөө өгсөнгүй. Түүний дотоод сунгаанд удаа дараа бүдэрсэн нь Алтангадасын хүч илтэд суларч алга болсныг л хэлсэн хэрэг.

Нөгөө талаар АН-ыг хойморлож байсан Алтангадас фракц ч хаяа хатавч бараадаж, зарим холбиромтгой нөхөд нь ч түүнийг орхиж ирээдүйн улстөрийн карьераа “долоохоор” явцгаасан. Эртнээс далдхан дайсагнаж байсан С.Эрдэнэ АН-ын дарга болсноор АН доторхи “Шонхор” фракцын эрх мэдэл өссөн нь Н.Алтанхуягт хатавч хавиар борви нуглахаас өөр арга байсангүй. Гэтэл эртний өстөн гэж болох Х.Баттулга нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тодорч, цавчилдаж явсан З.Энхболд Тамгын газрын даргаар шургав гээд түүнд нэг хэсэгтээ л “дээр тэнгэр хол доор газар хатуу” гэгч болсон.

Харин өндөр дээрээс унаад өндийж чадахгүй яваа Н.Алтанхуягийг өрөвдсөн үү, яасан, эсвэл фракц ч үгүй юу болгосон учраас одоо яаж чадахгүй гэж бодсон байх Х.Баттулга өөрийнхөө Улстөрийн бодлогын зөвлөхөөр томилж орхисон. Эсвэл АН дотооддоо зөрчилгүй ардчилалтай болох гэж жүжиглэснийх ч байж мэдэх юм. Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг бол хууль баталдаг гишүүн биш, гарын үсэг зурдаг сайд биш, бүхэл бүтэн намын дарга биш гэхээр Н.Алтанхуягийн ирээдүйн улстөрийн карьерт төдийлөн ач холбогдолтой зүйл биш. Гэхдээ яахав, “Оргүйгээс охинтой нь дээр” гэгчээр өдөр хоног өнгөрөөж байгаа нь энэ байх.

Түүний хувьд бол ирэх 2020 онд УИХ-ын гишүүн болох улмаар сонгуулийн байдлаас хаашаа ч холбирч мэдэх олон хувилбар мэх боловсруулж суугаа нь лавтай. Аливаа улстөрчийн хувьд мэх боловсруулж болно л доо. Гэхдээ энэ бүгдийн цаана ямар шалтгаан байна вэ гэдэг нь юу юунаас чухал. С.Эрдэнэ рүү давшилж байгаа нь Х.Баттулгаас сумласан зүйл биш шиг харагдана. Магадгүй “алтангадас”-чууд эргэн хүчээ сэргээхээр эртнээс дайнд дөрөөлсөн ч байж болох юм.

Н.Алтанхуяг 2020 оны сонгуульд АН өнөөдрийнх шиг арав хүрэхгүй суудал авахгүй гэдгийг мэдэж байгаа. Тиймээс ялахгүй юм гэхэд 2008 оны хэмжээний суудал авна гэдгийг тэр тооцоолж таарна. Энэ үед Ц.Элбэгдоржоос АН-ын даргын тамгыг авсан шиг хувилбар юуны өмнө бодсон болов уу. Энэ үед С.Эрдэнэ, З.Энхболд тэргүүтэй “Шонхор”-ыг хаяа хатавч бараадуулж, “Алтангадас”-ын хүчийг сэргээх, МҮДН-ыг хань татах гээд олон төлөвлөгөө цээжинд буцалж байгаа. Чамгүй зальжин Н.Алтанхуяг ам шүдээ өгч байгаад ялсан намтай засагт хамтарчихаж чадна. Энэ бүгд тооцоо нь түүнийг ийнхүү хэлд ороход хүргэсэн болов уу. Хэрвээ ялалт байгуулбал, Засгийн газарт багтах өөр мэх эрт бодоод олчихсон байгаагийн цаад нууц нь С.Эрдэнээр оролдох шалтгаан ч байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ үнэнийг хэлэхэд түүний цээжинд ялалтын цэнхэр туг мандаж харагдахгүй л байгаа болов уу. Харин түүний бодолд 2008 оны нөхцөл байдал давтагдаасай гэсэн бодол байхыг үгүйсгэхгүй.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
огий(139.5.216.147) 2018 оны 05 сарын 17

уул нь ажилсаг юм шиг байгаа юм даанч улс орон ард түмэнээ хэр боддог юм бол доо

0  |  0
Зочин(122.201.26.172) 2018 оны 05 сарын 17

Эм зантай өрөвдмөөр өчүүхэн амьтан даа зайлуул

0  |  0
Үнэн(202.9.41.232) 2018 оны 05 сарын 17

Алтанхуяг охин Саранзаяагаа Цэвэр агаар санд ажиллуулж хөрөнгө завшсан. Хүргэн Дэнзэн, Зөвлөх Гансүх нартаа бас л төрийн мөнгө завших боломж олгосон. Улмаар эхнэр Сэлэнгэ, тэдний эгч, дүү нар, нууц амраг дэд сайд Ургамалцэцэг гэх мэт бүгдээрээ нийлэн төрийн хөрөнгө рүү дайрсан. Зарим нь ял авсан. Ард түмэн авсан зээлийг нь төлөх ёстой гэж хэлж байсан.

0  |  0
zochi(202.179.26.102) 2018 оны 05 сарын 16

gudamjind muruuruu laazaa ushigluud yavj chadahgyu ardchilalin une tsene bitgii gutaagasad baigaarai Erdene darga enuun shig yum bishldee SHorond uugaaguidee bayarlaj yav Ohin huuhed hurgenee ah duugee heregt oruulaad yaj gai bolj yavlaa Odoo bitgii namruu zugeer bgaa humuusruu dairaad balaaraad bai humuus yamar ih durgui bgaag harj bgaa bizdee

0  |  0
Зочин(66.181.188.109) 2018 оны 05 сарын 16

Дөрвөдүүд бөөн дотуурр тамир дов жаога атаа хорсол

0  |  0
Зочин(66.181.188.185) 2018 оны 05 сарын 16

Увс хүн хэзээ улсаа бодож байлаа .Эхлээд хамаатнаа аймагаа бодсоор улс эх орноо бодох зай брйдаггүй тул гаргах дэмжих шаардлага байна уу

0  |  0
Иргэн(27.123.212.132) 2018 оны 05 сарын 16

ханужл баянзүрх сонгино зэрэгт шинээр эмнэлэг байгуулж чадахгүй баына.харин эрдэнэ бгд сайхан ахмадын эмнэлэг шинэ эмнэлэг барьсан сайшаалтай.харин эмнэлгийн зохион байгуулалт үнэхээр муу.номёр авахдаа шөнө очёрлоно.эмч нарын мэдлэг муу.эм тариа дандаа 70аад оны үёийн тариа бичнэ хийнэ.тэр нь үр дүн байхгүй.гайгүй эм тариа авна гэхээр даргын цохолт гэнэ.ийм л эмнэлэг байна.гаднаа гяланцаг дотроо паланцэг үг байдаг.бгд эмнэлгийн улирдлага тэр дундаа эрдэнэ гишүүн эргэж эмнэлгийн удирдлагаа анхаарч хүний төлөө гэсэн сэтгэлтэй ажилаасй билээ зүгээр өдөр хоног өнгөрөөж ажилахаа болимоор байх юм

0  |  0
Иргэн(66.181.167.75) 2018 оны 05 сарын 16

Зальт үнэг, овилгогүй новш одоо биднийг өөрийнхөө учруулсан гамшгийг мартсан гэж бодоод байгаа юм байхдаа. Бид чамайг ч, АН-ыг ч мартахгүй ээ???...

0  |  0
Иргэн(27.123.212.132) 2018 оны 05 сарын 16

хамт тэмцэж байсан нөхрөө газар доогуур ортол муулна.засаг барихдаа баахан өр хийсэн.авгайн дүүгийн нөхрөө улсаас баахан нүүрсний мөнгө идсэн.гэр бүлийн талаар тогтворгүй гээд улс төрч хүнд зохихгүй санаатай хүн гэж боддог.засаг төрөө үөв улирдаж чалахгүй байж улс төрд орох гэж үзээд нэмэргүй байна.хуба хаяагаа уугаад нялх хүүхдээ хараад сууж байгаач.хэрэгтэй хэрэггүй юм яриад зохихгүй байна.хамт яваа нөхрөө хажуугаас хутгалдаг түгжил зангаа хаяач

0  |  0
Zochin(66.181.186.65) 2018 оны 05 сарын 16

Н. Алтанхуяг 2020 онд 1 -р хороололоосоо УИХ дэвшээрэй ард чинь асаалттай танк байна. С. Эрдэнэ мэтийн хүмүүсийн дэргэд Н. Алтанхуяг жинхэнэ эх оронч хүн . Эсвэл БГ дүүрэгт С. Эрдэнийн тойрогт шинэ нам байгуулаад өрсөлд. БГД дүүрэгт Эрдэнэтэй өрсөлдөөд гараад ирэх Аавын хүү Ээжийн охин байвал 2020 онд өрсөлдөөч

0  |  0
Зочин(122.201.31.129) 2018 оны 05 сарын 16

Алтанхуяг минь Чингис, Самурай бонд нэрээр тараасан мөнгөө нөгөө луйварчдаасаа олж өгч тус болооч. Тэрийг чинь төлөх гэсээр биднийг зовоож алах нь байна. Баттулга чинь хойшоогоо амаа авч давхиад байх шиг чи буруу зөвлөөд байгаа юмуу хаашаа юм

0  |  0
zochin(202.179.27.134) 2018 оны 05 сарын 16

ovoo doo xuurxii

0  |  0
Ganaa (202.179.25.6) 2018 оны 05 сарын 16

Altan huyag mia shdee genet held orood l orohdoo yasan hudlaa yum yarij ordog zus ve

0  |  0
Зочин(103.229.121.247) 2018 оны 05 сарын 16

Алтанхуяг ёрөнхий сайд болоод ажлыг бол хийсэн шүү Яахав ах дүү хамаатан садан анд найз нараа яаран татсан нь алдаа байсан байх Алтанхуягийг унагаснаар Ан болон улс хохирч Элбэгчалчигч завшсан

0  |  0
зочин(124.158.93.67) 2018 оны 05 сарын 16

Алтанхуяг маш сайн ажиллаж байсан гэдгийг мэднэ, тэрний толгойлсон засгийг унагаад л АН сүйрсэн шүү дээ. Энэ бол яалтгүй үнэн шүү

0  |  0
ЗОРИГ(202.179.24.243) 2018 оны 05 сарын 16

энэ солиот хаагуур явна Мөн ч өвчтэй хүүр шүү

0  |  0
Zochin(66.181.186.65) 2018 оны 05 сарын 16

Н. Алтанхуяагийг дэмжиж явдаг Ерөнхий сайдыг сайн хийж байсан. Хэнээс ч айхгүй бодит үнэнийг хэлж чаддаг. С. Эрдэнэ намын дарга байгаа цаг мөчид ямар ч амжилт олохгүй

0  |  0
Зочин(119.40.99.43) 2018 оны 05 сарын 16

МАХН-тай хамтран Алтан гадас фракц байгуулж, МАН-д 2000 оноос хойших хугацаанд дагаар орж АН-ыг булшилсаннөхрийн нэг нь энэ хүндээ. 2008 оны сонгуулийн булхайг зөвшөөрч МАН-тай хамтарсан Засгийг газрын Шадар сайд болж, с Оюу толгойн гэрээг үзэглэхэд Улс төрийн дэмжлэг үзүүлсэн нөхөр дөө.

0  |  0
Zochin(66.181.181.154) 2018 оны 05 сарын 16

Ene niitlelch nertei bugs doloogch saihan shaahii aaa.kkkk

0  |  0
Top