ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин КамАЗ машины жолооны ард суун, хэдэн арван ачааны тэргүүд бүхий цувааг тэргүүлэн явж, шинээр ашиглалтад орж буй Крымийн гүүрний автомашины хөдөлгөөнийг нээсэн байна.
“Поехали!” хэмээн Оросын удирдагч хэлээд, ачааны машины бүхээгт орон жолооны ард суугаад хөдөлжээ.
Авто сонирхогчдод зориулан Керченскийн хоолой дундуур тавьсан гүүрийн албан ёсны хөдөлгөөн өнөөдөр эхлэх юм байна.
Керченскийн хоолойг дамнуулан тавьсан энэхүү гүүр 19 км урт бөгөөд Орос дахь хамгийн урт гүүр болсон аж. Түүнийг холбооны төсвийн санхүүжилтээр бүтээн байгуулж, төслийн нийт өртөг 228 тэрбум рубль болжээ.
Оросын Тээврийн яам гүүрний шилдэг нэршлийн санал хураалт өмнө нь явуулсан билээ. Крымский, Керченский, Тузлинский, Мост Дружбы, Мост Воссоединения гэсэн таван хувилбараар хэрэглэгчдийн саналыг авсан аж.
Харин АНУ-ын зүгээс Крымийн гүүрийн бүтээн байгуулалт хөлөг онгоцнуудын хөдөлгөөний зохицуулалт болон далай тэнгисээр ачаа зөөвөрлөхөд саад болж магадгүй хэмээн санаа зовниж байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын Төрийн департментийн хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт мэдэгдсэн байна.
Тэрээр: “Владимир Путин ачааны тэрэг жолоодон, түүнийг Оросоос Крым рүү аваачихыг бид харлаа. Мөн энэхүү гүүрний байгууламж болон түүний хэсэгчилсэн нээлтийг бид үзлээ...” хэмээн дурдсан аж.
Түүний өгүүлснээр, энэ гүүрний бүтээн байгуулалт нь ачааны хөлгүүдийн зорчих хөдөлгөөнд саад учруулан, тэнгисийн тээвэрлэлтээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг хязгаарлаж, Орос улс Крымийг хууль бусаар булаан авсан түрэмгийллээ улам бататгах оролдлого хийж байна гэжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 12 )
owoo l unetei barigdaj dee. 21r zuunii annex
Orsuud yugaa hiine yankuudad Түй ch hamaagui. Amjit orsuudaa.
Путин Монголд ирээд ярвайж дарвайж байгаад явсныг бүү март. Гадаад улсын төрийн тэргүүнүүд Монголд айлчлаад Чингэсийн хөшөөнд цэцэг тавьдаг. Ши Жинпин хүртэл цэцэг тавьж хүндэтгэлтэй мэхийн ёсолж байсан. Харин Путин л цэцэг тавиагүй, бүр очоо ч үгүй. Монголчуудын барьсан зоогийг идэхгүй, өргөсөн хундгыг барихгүй ярвайж байгаад зайлсан. Дараа нь Лавров гэдэг эргүү дагз жинсэн өмдтэй айлчлал хийж доромжилсон.
Эгэл хүн энгийн л бдийн бна Манай малуудийн хажууд
Мундаг удирдагч юм аа болдог бол энэ хүнийг уриж залаад эх орноо жил удирдуулах юм сан жилийн дотор 76н эргүү малын хийж чадаагүй зүйлсийг ганцаараа хийж дөнгөнө дөө.
ayulguin busee zuudeggui ivanuud ym bna hund garuuddoo
Haya hatavcindaa daisan baival darah l heregtei
PUTIN krimiig ezlen bulaazner torni ondor bolson ym baihdaa
америкийн завхай өвгөн хүүхэн 2 ч ёстой илүү зан даа.
Ийм удирдаг ард түмнийхээ итгэлийг олохоос яах вэ. АНУ бол дэлхийн хорлон сүйтгэгч
Мундаг
Энгийн энгийн эгэл гэдэг л энэ байна даа. АНУгийн хэвлэл мэдээллийн дарга гуай нь юу ч гээд нэмэргүй дээ. Жингэр нохой хуцаж л байг гэдэг шиг. . .