Криштиану Роналду Ла лигийн түүхэн рекордыг эвдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

Ла лигийн хаалтын тоглолтоо Реал Мадрид Альмерияг 8 : 1-ээр бут ниргэж, энэ тоглолтонд Криштиану Роналду хоёр гоол оруулж мэргэн буучын Пичичи шагналыг 40 гоолтой хүртлээ. Португал од Ла лигийн түүхэнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан тоглогч Реалын домог Уго Санчез (1989/90), Атлетик Бильбоагийн Телма Зарра (1959/60) нарын 38 гоолийн амжилтыг эвдлээ. Энэ тоглолтын дараа Роналду “Миний ийм олон гоол хийсэн нь багийн андуудын маань л ач. Тийм болохоор мэргэн буучын шагналаа тэдэнд зориулж байна” гэж хэлсэн байна.


Мөн энэ тоглолтонд Адебайор хет-трик хийж, Бензема, Хоселу нар тус бүр нэг гоол оруулснаар эзэн хааны баг улирлыг 92 оноо 102 гоолтой дуусгалаа. Тэднээс өөр хоёр улирал дараалан 100 давсан гоол оруулсан баг Ла лигийн түүхэнд гараагүй юм байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top