WikiLeaks-д нууц материал дамжуулсан этгээдийг олжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 16

Америкийн засгийн газар хакерын программ хангамжийн өндөр зэрэглэлийн нууц материалыг WikiLeaks байгууллагад дамжуулсан хэрэгт Тагнуулын Төв Газар /ТТГ/-ын экс-ажилтныг сэжиглэж байна.  

Уг сэжигтэн нь ТТГ-ын инженерийн багт ажилладаг байсан Жошуа Адам Шульте аж. Тэрээр 2017 онд WikiLeaks-д ТТГ-ын цахим мөрдлөг болон хакерын халдлагууд хийж байсан тухай “Vault 7” цуврал нууц баримтуудыг шилжүүлжээ.

Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ сэжигтний гэрт нэгжлэг явуулан, түүний хувийн компьютер, бичлэгүүдийг хураан авсан байна. Гэвч түүний гэм буруутайг албан ёсоор тогтооход баримтууд хангалтгүй байгаа учраас одоогоор тэр хүүхдийн порно материалууд хадгалж байсан гэх өөр буруутгалаар Манхеттены холбооны шоронд хоригдож байгаа аж.

Шинжээчдийн өгүүлснээр, WikiLeaks-д баримтуудыг алдсан явдал нь “орчин үеийн түүхэн дэх хамгийн хорлонтой зүйл болсон бөгөөд тэнд хувийн компаниудын эсрэг ашиглагдаж болзошгүй хакерын аюултай хэрэгслүүд байгаа” гэжээ.

Дашрамд дурдахад, WikiLeaks 2017 онд америкийн тусгай албадын алдагдсан материал дээр тулгуурлан, ТТГ хүмүүсийн гар утасны тусламжтайгаар тэднийг мөрдөж мөшгих хортой программуудыг боловсруулсан хэмээн мэдээлж байсан билээ.

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.112.137) 2018 оны 05 сарын 16

Ардчилл гэдэг үг бидний анх бодож байснаас тэс өөр утга агуулга ,зорилго бүхий үг үйлдэл гэдгийг монголчууд хэзээд санаж яв. Худэлдагдсан гадны тавиулыг ардчилл гэдэг үг хамгаолдаг гэдгийг сана. Улс орныг самархад гадны нэг хорлон сүйтгэгч хэрэг болдог . Төр самарах гэсэн увайгүй гадны тавиулыг илрүүлэн яллах гэвэл америк ардчилл нэрээр, хүний эрх, хэлж ярих эрх, хэвлэн ниийтлэх эрх, жагсаж цуглах эрх гэдгээр хамгаолан төр лүү нь хүчээр оруулдаг . Үүний замд саад болсон ямар ч сайн хүн засаг,улс төрч , улс үндэстэн үйлээ үзэж , цусанд живж дампууран дажигнанадаг хуультай . Энэ л америкийн

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 05 сарын 16

barigdalgui bultaj chadsangui dee

0  |  0
Top