НҮБ: Хойд Солонгосын хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдээд байна

 Хойд Солонгосын хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, хүндхэн байгаа талаар НҮБ-аас мэдээллээ. НҮБ-ын “Дэлхийн хүнсний хөтөлбөр” байгууллагаас олон улсын хамтын нийгэмлэгт хандан Хойд Солонгосын өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд тусламж үзүүлэхийг уриалжээ.

“RT” агентлагийн мэдээлснээр дээрх байгууллагын гүйцэтгэх захирал Дэвид Бисли энэ сарын 8-11-нд Хойд Солонгост айлчилсан байна. Тус улсын нийгмийн нөхцөл байдалтай танилцсан тэрбээр өчигдөр Сөүлд мэдэгдэл хийжээ. “Дэлхийн хүнсний хөтөлбөр” байгууллагын гүйцэтгэх захирал “БНАСАУ-д олон мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон байна. Гэхдээ 1990-ээд оных шиг өлсгөлөн болсон гэж харагдсангүй” гэсэн байна.

Дэлхийн улс орнууд Хойд Солонгост тусламж үзүүлэх нь эрс буурсан гэсэн судалгааны дүн гарчээ. НҮБ-ын “Дэлхийн хүнсний хөтөлбөр” байгууллагын гүйцэтгэх захирал Дэвид Бисли “Хүүхдүүд улс төрийн үл ойлголцлын золиос болж байна. Ийм зүйл байх ёсгүй” гэж онцлон хэлжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 5 )

Eeer [ 112.72.14.69 ]      |     5-р сарын 16 -нд, 15:00 минутанд

Huurhii huuhduud

irgen [ 62.167.114.16 ]      |     5-р сарын 16 -нд, 07:38 минутанд

gaitai amerikaas aihaa bolj delhiin ornuud hoid solongostoi hamtran ajillah heregtei shdee, kubiig olon jil yaj tamallaa, odoo solongost tuslah, hamtrah zag bolson shdee, er ni olon ulsiin baiguullaga yyrgee bielyylehee baisan, amerik dur zorgooroo baidag zag ongorson shdee odoo

Зочин [ 66.181.181.172 ]      |     5-р сарын 16 -нд, 03:17 минутанд

Улс төрийн захиалгат иймээрхүү мэдээллийг байнга л цацаж байдаг шүү дээ

fg [ 119.40.103.50 ]      |     5-р сарын 16 -нд, 02:58 минутанд

ene neg targan pizdag boldog bol alaad mahaar ni chimchitei shul hiij muguh ymsan

Зочин [ 66.181.161.41 ]      |     5-р сарын 16 -нд, 02:50 минутанд

Хөөрхий хүүхдүүд, гэтэл кимийн тарган цатгаланг яана.

Go to top of page