СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төгсөлтийн баяр тэмдэглэж явсан хүүхдүүдийн автобусны жолооч согтуу байсан

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 16

Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албанаас нийслэлийн хэмжээнд “Эрдмийн баяр”-аа тэмдэглэж байгаатай холбогдуулан  сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагаас энэ сарын 8-ны өдрөөс  “Хяналт” арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна. Нисэх, Долоон буудал, Дамбадаржаа зэрэг авто машины хөдөлгөөн ихтэй авто замуудад байнгын шалгалт хийж эхэлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд баяраа тэмдэглэж яваад осолд орсон тохиолдол гарсан. Дархан-Уул аймгийн Дархан суманд төгсөлтийн баяраа тэмдэглэж явсан хүүхдүүдийн автобус машинтай мөргөлдөж гурван том хүн, таван хүүхэд бэртжээ. Мөн энэ сарын 12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг  дэвсгэрт  төгсөлтийн баяраа тэмдэглэж явсан хүүхдүүдийн автобусны жолооч согтуу байсныг илрүүлэн шалгаж байгаа ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top