Халуун амьсгалаар төөнөхгүй л бол царцчихаж мэдэх хачин эмзэгхэн улсууд...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 16

Хөвгүүд яахав ээ тэгж байгаад болно. Хөөрхий охиноо л нэг сургууль соёлд явуулчих юмсан гэх олон ээж, аавын яриаг сонсож байлаа. Ялангуяа энэ яриа малчин ардын дунд маш их байдаг. Ялгаа үгүй л хүүхдийнхээ эцэг эх байж яахаараа эрэгтэйг нь жийж, эмэгтэйг нь илүүд үзэж байгаа юм гэж бодох хүн цөөнгүй байж мэднэ.

Гэвч ижий аавуудын энэ бодол нь зүгээр ч нэг зүйл биш ажээ. Монгол хүн эртнээсээ эмэгтэй хүүхдээ энхрийлэн хайрлаж, эмс охидоо хамгаалж ирсэн түүхэн уламжлалын түүчээ нь энэ биз ээ. Ер нь тэгээд хүйсийн ялгавар, хүний эрх гэхээс илүүтэй хүний жам гэдэг эрхэм зүйл билээ.

 Хүний охин үр гэдэг халуун амьсгалаар төөнөхгүй л бол царцчихаж мэдэх хачин эмзэгхэн улс байдаг гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Тиймдээ ч бидний монголчууд эртнээс охин үрээ хайрлахын ухаанд төгс суралцсан байдаг болов уу. Гэвч өнө эртний энэ заншил өнөө цагт үгүй болжээ. Энэ бүхнийг саяхны нэгэн судалгаа бэлхнээ гэрчилнэ.

Бага насны охид бэлгийн мөлжлөгт өртөж байна

 Монгол Улсын үндэсний статистикийн хороо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хамтран “Бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийн судалгаа”-г өнгөрсөн онд гаргасан байна.Related image

Судалгаанд 22.8 мянган хүн хамрагдсаны 20.5 хувь буюу 4683 нь бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхэд байна гэх дүн гарчээ. Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд 140 гаруй хүүхэд бэлгийн мөлжлөгт өртсөн гэсэн тооцоо гарсан байх. Тэдгээр хүүхдийн 95.3 хувь нь 17 настай, 4.7 хувь нь 15 настай охид байсан байна.

Өөрөөр хэлбэл, дунд сургуулийн таваас есдүгээр ангийн насны хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөж байна гэсэн үг. Сэтгэл эмзэглэм асуудал байгаа биз. Аав, ээжийнхээ хайр халамжинд өлгийдүүлж явах алдрай гэнэн насандаа тэд ийн замаар орсон байна шүү дээ.

Бэлгийн мөлжлөгт өртсөн арван хүүхдийн тав нь мөнгө олохоор, хоёр нь бусдад тавьсан өрөө төлөхөөр, үлдсэн нь гэр бүлээ тэжээхээр анх бэлгийн харьцаанд орсон. Мөн эдгээр охидын 44.2 хувь нь хүчиндүүлж байсан бөгөөд хүчиндсэн хүн нь голдуу хойд эцэг нь байсан хэмээн хариулсан байдаг.

Харамсмаар юм. Хайран сайхан хүүхэд насаа хатуу хүнд амьдралд өнгөрүүлж буй энэ хүүхдүүдийг хамгаалах газар гэж байна уу. Охидын зарим нь энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж байсан ч эргүүлээд өөрсдөд нь эрүүгийн хариуцлага үүрүүлэх тохиолдол гардаг байна.

Энэ мэт хэрэг дээр хууль хяналтын байгууллагууд хэрэг хийсэн этгээдтэй нь хариуцлага тооцохоос илүүтэй хэрэгт өртсөн нэгэнтэй нь хариуцлага тооцож байгааг юу гэж ойлгох вэ.

Охидыг бусдаар зодуулж дарамталдаг гэнэ

Бэлгийн мөлжлөгт өртсөн таван хүүхдийн дөрөв нь 30 ба түүнээс дээш суудалтай караоке, баар цэнгээний газраас үйлчлүүлэгчдээ олж авдаг гэнэ. Охидын ихэнх нь зуучлагчтай бөгөөд зуучлагчаараа дамжуулан хөлсөө авдаг хэмээн хариулсан байна. Тэдний зуучлагчид нь 21-30 насны эмэгтэй хүмүүс байдаг байна. Тэд урьд нь биеэ үнэлэгчид байсан хүмүүс байдаг гэнэ. Тодруулбал, Бүргэд, Сорвит, Онон, Мийгаа, Цоомоо, Хар Туяа, Равдангийн Оюунаа, Болдмаа, Барзаак Туяа, бүдүү Тамираа, Шулга Сараа, Нандиа, 49… гэх мэт нэртэй хүмүүс байдаг тухай охид хариулсан байна. Мөн нэг гэр бүлийн Оюунаа Манлай, Жижгээ Ганаа гэх мэт хүмүүс байдаг аж. Тэдний 40 орчим хувь нь охидыг дарамталдаг, 18,4 хувь нь охидыг зоддог, мөн зарим нь өөрсдийн гэсэн бүлэглэлтэй бөгөөд зугтсан эсэргүүцсэн охидыг бусдаар зодуулж дарамталдаг, тав орчим хувь нь гэрээс нь очоод дарамтлаад аваад ирдэг гэж охид хариулсан байх.Мөн зуучлагчид охидыг ихэнхдээ зочид буудал, түрээсийн сууц, болон өөрсдийн гэрт байлгадаг байна. Жишээлбэл, Салхит, Ханын материал, Дарь-Эх, Таван шар, Алтан-Өлгий, Хайлааст, Саппоро гэх газруудаар байрлуулдаг гэнэ. Гэхдээ эдгээр байрлалаа байн, байн сольдог гэж судалгаанд хамрагдсан охид хариулсан байх.Энэ бүгдээс үзэхэд нийслэлийн бүс нутагт бага насны охидын биеийг үнэлүүлдэг сүлжээ аалзны тор мэт хэрэн бүрхжээ гэж дүгнэхэд болохоор байгаа юм.

Охид байнгын дарамтад байдаг

Image result for Бэлгийн мөлжлөг

Бэлгийн мөлжлөгт өртсөн, биеэ үнэлэгч охид өдөрт 1-5 хүнд үйлчилдэг тухай судалгаанд тэмдэглэгдсэн байна. Охидоос үйлчлүүлэгчдийн насыг тодруулахад, 18-50 орчим насны хүмүүс байдаг гэж хэлсэн байна. Мөн судалгаанд хамрагдсан охцдын таван охидын нэг нь гадаад хүмүүст үйлчилдэг гэжээ.Ямар орны, хаанахын хүн байдаг вэ гэсэн асуултад БНХАУ, Япон, Вьетнам, АНУ, ХБНГУ, ОХУ-ын хүмүүс байсан гэжээ. Балчир наснаасаа бусдын эрхшээлд орсон эдгээр охидын 51.2 хувь нь хэр удаан биеэ үнэлэхээ мэдэхгүй байгаа бол 14.0 хувь нь нэг cap үнэлнэ гэсэн ба 34.9 хувь нь зургаан cap үнэлнэ гэсэн хариултыг өгсөн байна. Энэ хариултаас нь дүгнэхэд бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн дийлэнх нь зуучлагчдын эрхшээлд дор нуугдмал байдалд биеэ үнэлж байгаа юм. Тус судалгаанаас сонирхол татсан нэг зүйл бол хүүхдүүдийг хаанаас олж авдаг тухай асуулгууд юм. Тодруулбал, 40 гаруй хувь нь хаанаас олдгийг нь сайн мэдэхгүй байна, 27.3 хувь нь гудамжнаас, 11.6 хувь нь баарнаас, 5.8 хувь нь гэрээсээ явсан хүүхдүүдийг, 3.3 хувь нь найз нөхдөөр нь дамжуулж, 2.5 хувь нь телевизийн чаатаар дамжуулж олж авдаг гэжээ.Судалгаанд хамрагдсан бэлгийн мөлжлөгт өртсөн охидтой ирээдүйн зорилго, юуг хүсч мөрөөдөж байдаг талаар мэргэжлийн хүмүүс ярилцсан байна. Харин охидын 34.9 хувь ңь тогоочийн сургалтанд сууж, тогооч болох хүсэлтэй байгаа бол 16.3 хувь нь сургуульд сурах, 34.9 хувь нь мэргэжилтэй сайн хүн болж, гэрийнхэндээ туслах, 14 хувь нь сургуулиа төгсөж сайхан амьдарна гэсэн байна. Тиим ээ, тэдний ирээдүйд хүсэн хүлээж байгаа үр дүн нь гэгээлэг ажээ. Гэвч бэлгийн мөлжлөгт өртсөн охидын өнөөгийн амьдрал хүнд байна. Аав, ээжийн арчилгаа муу, асрах хүмүүсийн анхаарал сул байгаагаас гэнэн итгэмгий охид гэгээхэн амьдралаа харлуулсаар байна. Тэдэнд буруу өгөхийн аргагүй. Олз хайсан томчуудын ов мэхэнд орсон энэ охидыг зэмлээд ч яах юм билээ. 

Харин ийм төрлийн гэмт хэрэгтэй холбогдох хууль дүрмийг чангатгаж, охидын биеийг үнэлүүлдэг этгээдүүдэд хатуухан хариуцлага хүлээлгэх цаг нэгэнт болжээ.

Ажлын байран дахь бэлгийн дарамтад охид өртсөөр байна

 Image result for бэлгийн дарамт

Мөн 19-23 насны охид ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөх магадлал өндөр байгаа судалгаа ч гарчээ. Яг юуг бэлгийн дарамт гэж үзэх вэ гэдэг дээр судлаачдын маш олон үзэл баримтлал байдаг ч “зөвшөөрөгдөөгүй үйлдэл” гэдэг дээр бүгд санал нэгддэг. Австралийн хүний эрхийн комиссийн хийсэн судалгаагаар 5 эмэгтэй тутмын нэг, 20 эрэгтэй тутмын нэг нь ажлын байран дахь бэлгийн дарамтанд өртдөг гэсэн дүн гарчээ. Харин Монголд хүний эрхийн үндэсний комиссийн тандалтын судалгаагаар хоёр ажилтан тутмын нэг нь бэлгийн дарамтанд өртдөг гэсэн ба өөр нэг судалгаагаар бэлгийн дарамт үзүүлэгчдийн 90 хувь эрэгтэй ба 33 хувь нь удирдах албан тушаалтнууд, 30 хувь нь хамтран ажиллагчид байдаг гэжээ. Эндээс үзэхэд бэлгийн дарамтад өртөгсдийн дийлэнх олонх буюу 90 хувь эмэгтэйчүүд, тэдний ихэнх нь залуухан бүсгүйчүүд байгаа юм.

Энэ мэтчилэн охидын дарамтад өртөж байгаа төрөл хэлбэр маш олон байгаа нь харамсалтай.  Охин үрээ хайрладаг Монгол уламжлал үгүй болж, тэнгэрлэг хувь заяатай охид дэндүү эмгэнэлтэй байдалд амьдарч байгааг бодохоор өр өвдмөөр. Бэлгийн мөлжлөгт өртсөн гэх дээрх охид та бидний мах цусны тасархай биш ч гэсэн Монгол хэмээх овгоороо овоглох нэгэн улсын иргэд. Эл бүхнийг иш үндэс болгоод алдаж эндэж яваа нэгнээ гадуурхалгүй амь нэгтэйгээр асран хамгаалцгаая.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А Долгорсүрэн(112.72.15.142) 2018 оны 05 сарын 17

Хуульд харш зүйл бичээгүй хэн чойлгох үнэнийг бичсэн ийм байдлаар арилгаад б/л хүнд юм үнэнээр ойлгуулах хүн олдох уу ядаж түүхээ сөхөж харвал үндэстний тухай үнэнийг мэдэх б/х би биш өвөг дээдэс минь хэлсэн юм болох эсэхийг бодитоор хар

0  |  0
А Долгорсүрэн(112.72.15.142) 2018 оны 05 сарын 17

Гарцаагүй үнэн охидтой нь биш цаад дарамтлагчтай эрүүгийн хариуцлагыг маш хүндрүүлж тооц охид бүсгүйчүүдээ хамгаалж б/ж улс үндэстнээ язгуураа авч үлддэг гэдгээ дэндүү хол хаясных оюуны хоосрол даанч их б/на харамсалтай оюун бол ухамсар юм

0  |  0
Unuruu(178.72.71.85) 2018 оны 05 сарын 16

10d jiliin umnu duu .nisehin neg gazar ajilladag baihad hugshin darga nar haa yavsan gazraa daguulj yavdag heden yaishkagaa daguulj irchiheed ih tomordog baij bilee.Ichihgui huuhnuud araas ni guigeed baidag baij bilee.Hee tegeed ehnerees ni iluu erh medeltei baiv shuu kk.nugel nudeeree garsan l yum daa

0  |  0
Zochin(119.40.100.222) 2018 оны 05 сарын 16

Tseverlegt boltugai hiigeed amidrah heregtei

0  |  0
Top